132 орны 3773 иргэнд виз олгожээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 09

“Чингис хаан” олон улсын нисэх буудалд   үйл ажиллагаа явуулж буй Хууль, хяналтын байгууллагуудын хамтарсан “ Нээлттэй хаалганы өдөрлөг”  боллоо. Тус өдөрлөгт Гадаадын иргэн, харьяатын газрын Буянт-Ухаа дахь газар оролцсон бөгөөд энэ үеэр байгууллагын болоод боомтын өдөр тутмын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй чиг үүрэг,  иргэдэд хүргэж буй төрийн үйлчилгээг олон нийтэд нээлттэй танилцууллаа. Мөн  цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, иргэдэд хүрч буй үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор тус өдөрлөгт оролцсон иргэд, үйлчлүүлэгчдээс санал асуулга авч, үйл ажиллагаагаа дүгнэхээр болжээ.

Гадаадын иргэн, харьяатын газрын Буянт-Ухаа дахь газар нь Монгол Улсын хил дээр виз олгох, бүртгэл хасалт хийх, зөрчил гаргасан этгээдэд захиргааны арга хэмжээ авах гэсэн үндсэн чиг үүрэгтэйгээр ажиллаж байна. Тус газар 2016 онд 3902 визийг Буянт-Ухаа олон улсын боомт дээр олгосон бол энэ оны аравдугаар сарын байд  132 орны 3773 иргэнд виз олгожээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top