ТҮК-ийн ажилчид “Үлэмжийн гоо”-д саатна

2017 оны 11 сарын 08

Үүрийн таван жингээр гарч, үдшийн бүрий болтол халуунд халж, хүйтэнд хөрж, хотынхоо өнгө үзэмжинд анхаарч ажилладаг хүмүүс бол “шар хантаазтнууд” буюу ТҮК-ийн ажилчид байдаг.

“Учралын намар”, “Миний Нандин”, “Шөнийн бороо” зэрэг дуунуудаар олны сонорыг мялаасан дуучин Г. Дэлгэрцогт “Үлэмжийн гоо” тоглолтын товоо гаргаад байгаа билээ.

Өнөөдөр “Үлэмжийн гоо” тоглолтын багийнхан Нийслэлийн 3 дүүргийн ТҮК-ний ажилтануудад сэтгэлийн бэлэг болгон тоглолтын урилгыг гардууллаа.

Үлэмжийн гоо бүхнийг хамтдаа дуулан өнгөрүүлэх урилгыг тэд баяртайгаар хүлээн авлаа.

Тус тоглолт энэ сарын 08-нд  Монгол бөхийн өргөөнд ганцхан удаа болно.

Б. Мөнхжаргал

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
yum(103.212.117.122) 2025 оны 03 сарын 13

buyntai

1  |  0
Top