Дуут болон гэрэл дохиотой холбоотой 102 зөрчлийг илрүүлжээ

2017 оны 11 сарын 08

 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар баталсан А/62 дугаартай “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор 2017.10.30-ны өдрөөс эрчимжүүлсэн ажлыг зохион байгуулж эхлээд байна.

2017 оны 10 дугаар сарын 30,31, 11 дүгээр сарын 02-ны өдрүүдэд хийсэн хяналт шалгалтаар нийт 937 тээврийн хэрэгсэл шалгаснаас “Тээврийн хэрэгслийн тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам” зөрчсөн 102 зөрчлийг илрүүлэн ажилласан байна. Үүнээс зөвшөөрлийн хугацаа дууссан-30, зөвшөөрөлгүй-66, зөвшөөрлийн он засвартай-зөвшөөрснөөс өөр өнгийн гэрэл дохио хэрэглэсэн-3 зөрчил тус тус илрүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top