МҮЭ-ийн холбооны дэргэдэх Залуучуудын хороо “МҮЭ-ийн холбооны дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн өмнө” бага хурал зохион байгуулжээ. Энэ үеэр шинэ зуунд баримтлах МҮЭ-ийн холбооны дүрэм, хөгжлийн зорилтод тусгах өөрсдийн саналыг нэгтгэсэн байна. Эдийн засгийн бүх салбарууд, орон нутгийн ҮЭ-ийн залуу гишүүдийн төлөөлөл 42 хөдөлмөрчин залуус ҮЭ-ийн шинэ зуун залууст илүү ээлтэй, тэднийхээ дуу хоолой, үзэл бодлыг хүндэтгэдэг, оролцоог хангасан, илүү шинэлэг, хүчирхэг ҮЭ-ийг байгуулахад өөрсдийн идэвх, санаачлага, оролцоогоо дээшлүүлэхийг чухалчилсан аж. Хөдөлмөрчин залуус МҮЭ-ийн холбооны дүрэмд бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, ҮЭ-ийн үйл ажиллагаа, шийдвэр гаргах төвшинд нийгмийн бүх бүлгүүдийн төлөөллийн оролцоог тэгш хангах, ҮЭ-ийн бүх шатны байгууллагуудын хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр таван заалт нэмэх, 10 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргажээ.
А.Эрдэнэ
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )