Үндэсний чанарын чуулган зохион байгуулна

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 07

Монголын үндэсний худал­даа, аж үйлдвэрийн танхим, Стандарт, хэмжил зүйн газар,  Европын холбоо хамтран энэ сарын 10-нд “Үндэсний чанарын чуулган” зохион байгуулах гэж байна. Манай улс 2002 онд Чанарын болон байгаль орчны удирдлагыг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг баталснаар “Дэлхийн чанарын өдөр–Үндэсний чанарын долоо хоног”-ийг тэмдэглэх болсон юм. Энэ хүрээнд чанар, стандартыг бэхжүүлэх, мөрдүүлэх чиг­лэлээр уулзалт, чуулган зохион байгуулж, тулгамдаж буй сэд­­вээр хэлэлцүүлэг өрнүүлнэ.  Мөн

Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас аж ахуйн нэгж, байгууллагуу­дад зөвлөгөө, мэдээлэл өгч,  итгэмжлэл, баталгаажуу­лалт, тохирлын үнэлгээний болон зөвлөх компаниудын үйлчилгээний үзэсгэлэнг зохион байгуулах ажээ. “Үндэс­ний чанарын шагнал” олгож,  “Үндэсний тохирлын тэмдэг”,“тохирлын гэрчилгээ”-ний чанар, стандартыг нэвт­рүүлсэн аж ахуйн нэгж, байгуул­лагыг шалгаруулан, олон нийтэд сурталчлан таниу­лах юм.  Манай улсад 110 гаруй аж ахуйн нэгж  байгуул­лага чанарын менежмен­тийн тогтолцооны ISO-9001 стан­дарт нэвтрүүлжээ.

А.Эрдэнэ

 www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top