“Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн орлого болоогүй усны алдагдал энэ оны эхний хагас жилийн байдлаар 54,8 хувьтай байна. “Эрдэнэт үйлдвэр” ХХК жилдээ 17 сая тонн ус хэрэглэдэг бол хотын албан байгууллага, иргэд 5,5 сая тонн ус хэрэглэдэг ажээ. Цаашид Эрдэнэт хотын усны алдагдлыг бууруулах, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-т төлдөг усны алдагдлын зөрүү төлбөрийг багасгах талаар шат дараатай ажил зохион байгуулахаар аймгийн удирдлагууд шийдвэрлэжээ.
Тус ИТХ-ын Тэргүүлэгчид, Засаг даргын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болсон байна. Хуралдаанаар ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн Хүрэлээлэн буй орчны инженерийн салбарын Судалгааны профессорын багийн хийсэн “Эрдэнэт хотын төвлөрсөн усан хангамжийн шугам сүлжээ, тоноглол, борлуулалтын үйл ажиллагаа, хэрэглэгч дээр гарч буй усны алдагдлын шалтгааныг тодорхойлох” зөвлөх үйлчилгээний үр дүнгийн талаар хэлэлцжээ.
А.Эрдэнэ
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )