Бүх Оросын шилдэг оюутнаар шалгарсан Монгол охин

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 06

ОХУ-ын “Оны шилдэг оюутан шалгаруулах” уралдааны “Шилдэг гадаадын оюутан” номинацийн эзнээр Монгол оюутан тодорчээ. Түүнийг Цэрэнсүрэнгийн Лхагвацэнд гэдэг бөгөөд ОХУ-ын Улс түмний найрамдлын их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийн магистрын нэгдүгээр дамжааны оюутан аж. Тэрээр 2010 онд Улаанбаатар хот дахь Плехановын академийн лицей сургуулийг 15 настайдаа төгсч, МУИС-ийн хууль зүйн дээд сургуульд хоёр жил суралцаж байгаад ОХУ-п суралцахаар зорьсон гэнэ.

“Студент Года-2016” нь ОХУ-ын үндэсний хэмжээний томоохон уралдаануудын нэг бөгөөд Ставрополь хотын Хойд Кавказийн холбооны их сургууль дээр зохион байгуулагдсан юмсанж. ОХУ-ын өнцөг булан бүрээс ирсэн 200 гаруй оюутнууд дундаас авьяас чадвар, оюун ухаанаараа уралдаж Ц.Лхагвацэнд түрүүлсэн нь элэг нэгтнүүдийнхээ талархлыг ихээхэн хүлээгээд байна.

2017-01 сар. “Зиндаа” сэтгүүл №2 /502/

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Guest(202.9.40.143) 2025 оны 03 сарын 13

Хуучин мэдээ байна

1  |  0
bolop(202.70.46.216) 2025 оны 03 сарын 13

ENE YAMAR TENEG OHIN BE

1  |  0
Baadai(66.181.164.229) 2025 оны 03 сарын 13

Mongoliin neriig gargaad estoi sain bn bayar hurgie, Aguu orost shalgaranaa gedeg chin mundug shu,

1  |  0
Top