Хагас тэрбум хүүхэд хүнсний дутагдалтай амьдарч байна

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 05

Дэлхийн орнуудад нэг жилийн дотор л хүнс барааны үнэ дээд хэмжээндээ хүрснээс сая гаруй эцэг эхчүүд хүүхдийнхээ хоолноос нь багасгаж, сургуулиас нь гаргах болжээ.

Тэд зөвхөн өөрсдийн хүчээр хүүхдээ хооллож чадахаа больсноос сургуулиас нь гарган давхар ажил хийлгэх болсон байна. Энэ судалгааг “Save the Children” агентлаг Энэтхэг, Бангладеш, Перу, Пакистан, Нигер зэрэг орнуудад хийсний дүнд гаргажээ. Үүнд дурьдсанаар зургаан эцэг эхийн нэг нь хүнсний өндөр үнээс болж хүүхдээ хүнд хөдөлмөр эрхлүүлэх болоод байгаа юм. Агентлагийн мэдээлснээр хүнсний хэт өсөлт нь хүүхдийн  хүнд хөдөлмөр, үхлийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын үр дүн буурахад нөлөөлж байгаа тухай хэлсэн байна. “Хэрвээ одоо л хүнсний өндөр үнэд яаралтай зохицуулалт хийхгүй бол дараагийн 15 жилд л гэхэд хагас тэрбум хүүхдийн хувь заяа бүрхэг болоод байна” хэмээн агентлагийнхан сануулжээ. НҮБ-ын хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээллээр өнгөрсөн жилийн эхний хагаст хүнсний үнэ огцом өссөн байна.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top