Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл газар, яамныхаа хэлтсийн дарга нартай уулзаж, хөнгөлөлттэй үнээр худалддаг эмийг сард ердөө хоёрхон удаа худалдаалдгийг таслан зогсоохыг үүрэг болгожээ.
Даатгуулагч эмчийн бичсэн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан 183 нэр төрлийн 800 орчим эмээс хөнгөлттэй үнээр үйлчлүүлэх эрхтэй. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад бүртгэлтэй эмийг Нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий эмийн сангаас 40-80 хувийн буюу 500–65.000 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой юм. Эмийн үнийн тодорхой хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг. Тэгвэл Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хөнгөлөлттэй эмийн жагсаалт болон хэрхэн худалдан авах тухай хөнгөлөлттэй эмийн жагсаалтын үнэ төлбөр, хөнгөлөлтийн хувь хэмжээний тухай мэдээллийн самбарыг эмийн сангууд хэрхэн байрлуулсан байдалд шалгалт хийх шийдвэр гаргажээ.
Д.Анар
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )
Хөнгөлөлттэй эм авна гэдэг картын бараа авах гэж байгаа юм шиг боллоо зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж бөйна
mash zub shiidber gargasan bna.
Санхүүжилтээ нэмэхгүй бол ямар ч шийдвэр гаргаад нэмэргүй.