Дэлхийн хүчирхэг удирдагчдын нэгт Владимир Владимирович Путин зүй ёсоор багтах биз ээ. Тэрбээр 1952 оны 10 сарын 7-нд Ленинград хотод төржээ. Түүний ээж Мария Ивановна Путина үйлдвэрийн ажилчин, харин эцэг Владимир Спиридонович Путин 1930 оны үед шумбагч онгоцны усан цэрэг байсан гэнэ
В.Путины эцэг дэлхийн 2-р дайн үед тагнуулын хорлон сүйтгэх тасагт ажиллаж байсан ба дайны жилүүдэд Ленинградыг батлан хамгаалах ажилд оролцжээ. Харин дайны дараа Ленинградын Егоровын нэрэмжит Вагон үйлдвэрлэх газарт ажиллаж байсан аж.
“Владимир Путинтай хийсэн яриа” номонд Путин “миний хоёр ах 1930 аад оны үед төрсөн. Нэг нь нярай байхдаа нас барсан. Харин нөгөө нь Ленинградын бүслэлтийн үед өвчний улмаас нас барсан” гэж ярьжээ.
Путин Ленинградын нийтийн байранд өсөж торнисон бөгөөд хүүхэд байхын л тагнуулч болохыг мөрөөддөг байв. Тэрээр хоёр ахтай байсан бөгөөд нэг нь нярай байхдаа нас барсан, нөгөө нь Ленинградын бүслэлтийн үед өвчний улмаас хорвоог орхиж байжээ.Тэр ерөнхий боловсролын сургуулийн 9-р ангид сурч байхдаа ЗХУ-ын Улсыг Аюулаас Хамгаалах Хороонд (КГБ) бие даан хандаж, тагнуулч болох хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн байна. Тухайн үед түүнийг хуулийн боловсролтой болохыг зөвлөжээ. Мэдээж хэрэг түүний тагнуулч болох хүсэл мөрөөдөлд хамгийн том нөлөө үзүүлсэн хүн бол эцэг нь байсан юм.

Тэгвэл Путин мөрөөдлөө биелүүлж чадсан байна. Сэтгүүлчдийн олж мэдсэнээр бол Путин 1975-1990 оны хооронд КГБ-ын гадаад тагнуулын ажил хариуцсан нэгдүгээр хэлтэст ажиллаж байжээ. Дараа нь түүнийг сөрөг тагнуулын ажилд шилжүүлсэн байна. Сөрөг тагнуулын албанд тэр 5 сар ажиллажээ. Тэрс үзэлтнүүдэд няцаалт өгөх нь түүний үндсэн үүрэг. Сөрөг тагнуулын албанд ажиллаж байхад гадаад тагнуулын тасгийнхан түүнийг анзаарч хамтран ажиллах санал тавьжээ. Путин ч зөвшөөрсөн байна. Тэр нэг жилийн турш тусгай бэлтгэл хийсний эцэст гадаад тагнуулын албанд оржээ. Ийнхүү түүний хичээл зүтгэл нь хүсэл мөрөөдлийг нь биелүүлсэн гэдэг.


Харин түүний ерөнхийлөгч болох замнал нь Ерөнхийлөгч Борис Ельциний засаг захиргаанд ажилд орсноор эхэлсэн байна. Путин Москвад ирээд шууд л Ерөнхийлөгчийн тамгийн газар ажилд орсон нь Анатолий Чубайсийн дэмжлэгтэй холбоотой гэж барууны хэвлэл мэдээллийн хэрэгсэлийнхэн таамагладаг аж. 1996 оны 8 дугаар сараас Путин ОХУ-ын ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын дарга Павел Бородины орлогч болжээ. 2000 онд Путин анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлджээ. Сонгуулийн сурталчилгааны үед эрх баригчид Путинаас өөр сонголт байхгүй гэдэг үзэл санааг хүмүүст тулгаж байлаа. 2000 оны 3 сарын 26-нд Путин ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогджээ. Путины төлөө сонгогчдийн 52,94 хувь нь санал өгсөн байна.
Б.Янжиндулам
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )
Ugaasaa oortoo battai zorilgo tavij baij l zorilgodoo hurne shuu dee
Одоо дампуурч байна мангараа чи оросын ямар бараа хэрэглэж байгаан оросод хийж чадах юм байхгүй байгаа хэдэн зэвсэгээ л гайхуулдаг тэд бүгд соц нийгмийн үед хийгдсэн хүнд тустай ямар ч бараа хийдэггүй нефьт байгалийн хий л зардаг улс шүү дээ. Одоо Оросод барааны үнэ өссөн рублийн ханш навс уначихсан хүмүүсийн худалдан авах чадвар муудсан байна
Путины овоо бол Сталины тогооч бсн юм билээ
yag ene yess l oros avragdsandaa, mundag hyn shyy uhaantai, yamarch hezyy yed bydyyleg yg helleg heregledeggui, mash ih tevcheer zutgeltei,,,ard tymen ni ih baharhaj baigaa ni ih goe haragddag,,,gadniihnaas mongo avch ulsaa unagaah gesen tenegyyd bas ih baigaa aimaar, ukrain shig, gehdee Putin baigaa zagt alzahgui bizdee, odooch hymyys gadniihan yaj ulsiig sulruulaah gej orolddogiig oilgodog bolsondoo Putinii hycheer