Үндэслэлгүй мэдээлэл тараасан гэж нягтлан бодогчоо ажлаас нь чөлөөлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 05

 МҮЭ-ийн холбооны XXII дугаар Их хурал энэ сард болно.  Энэ хурлаар МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгчийг сонгоно. Тус холбоог тойрсон  хардлага сэрдлэгэ ч тасрахгүй байгаа. Энэ байдалд тус холбооны удирдлагуудаас тайлбар өгсөн юм.  Холбооны удирдлагуудыг байгууллагынхаа эд хөрөнгө, газрыг зарж хуурамч данс ашиглан хувьдаа завшсан мэтээр МҮЭ-ийн холбооны ҮҮТ-ийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Гэрэлмаа удуу дараа гүтгэлэг тараажээ. МҮЭ-ийн холбооны Хяналтын хороо нь холбооныхоо  санхүүгийн үйл ажиллагаанд жил бүр хяналт ийж, хөндлөнгийн аудитаар давхар шалгуулж дүгнэлт зөвлөмж өгдөг байна.

Хяналтын хороо тусгай комисс гаргаж дахин шалгалт хийхэд зөрчил дутагдал илрээгүй бөгөөд хэвлэлээр нийтлэгдсэн санхүү, эд хөрөнгөтэй холбоотой зүйлс нь худал гүтгэлэг болохыг тогтоосон гэнэ. Б.Гэрэлмаа нь МҮЭ-ийн холбооны ҮҮТ-ийн нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа буюу ээлжийн амралт олгох тушаал шийдвэр нь гараагүй байхад  “Биокомбинат” ТӨААТҮГ-ын Захиргааны санхүү, эдийн засгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчоор 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдөр томилогдсон аж. Түүнийг МҮЭ-ийн холбооны талаар илт мушгин гуйвуулсан мэдээ, мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тарааж нийт ажиллагсдын мөрддөг Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн учир  2017 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн тушаалаар МҮЭ-ийн ҮҮТ-ийн нягтлан бодогчийн үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоол гарсан байна.

Д.Анар

www.zimdaa.mn

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.41.92) 2025 оны 03 сарын 13

АТГ шалгах хэрэгтэй шүү дээ. Дотороосоо шалгаад юу гэж буруу байна гэх вэ дээ. Удирдлага нь буруугаа хүлээгээд дараагийн удирдлагад үүргээ өгөх гэж ИХ хурлаа хийх гэж байна. Дараагийн удирдлагыг бүх гишүүдээсээ өмнө нь удирдаж байгаа хүнийг сонгох хэрэгтэй дээ.

1  |  0
Зочин(103.229.123.203) 2025 оны 03 сарын 13

МҮЭСТО-ны дэргэдэх газрыг хэн хэнд зарсаныг АТГ шалгах ёстой. Тэр нягтлан баримттай мэдээлэл өгч байна лээ. АТГ шалгалт оруулах нь зөв.

1  |  0
Чимгээ(27.123.214.115) 2025 оны 03 сарын 13

Шалгах нь зөв соц ын үед хөрөнгөтэй газар байсан нь үнэн нябо үнэн хэлсэн бна лээ атгд шалгуулах хэрэгтэй

1  |  0
зочин(112.72.11.102) 2025 оны 03 сарын 13

Энэ байгууллагад маш сайн шалгалт хийх болждээ их зүйл илрэх байх шүү

1  |  0
зочин(103.57.92.245) 2025 оны 03 сарын 13

МҮЭХ гэж юу ч хийдэггүй зүгээр л цалин авдаг хүмүүс байдаг шүү дээ. Одоо өөрчлөгдөх л хэрэгтэй.

1  |  0
irgen(62.167.114.16) 2025 оны 03 сарын 13

Ene holbooch byr jenhen utgaa aldaj mongo hyyldeg, alban tushaaliin temzel boldog gazar boljee,,,Ug ni bol ajilchin ard tymnii toloo temzdeg baiguullaga bizdee, busad orond zalin hols nemyyleh geh met zuild l temzej baigaa haragddag,,,,ajilchidiin erh ashgiin toloo l temzdeg baiguullaga shdee

1  |  0
irgen(62.167.114.16) 2025 оны 03 сарын 13

Ene holbooch byr jenhen utgaa aldaj mongo hyyldeg, alban tushaaliin temzel boldog gazar boljee,,,Ug ni bol ajilchin ard tymnii toloo temzdeg baiguullaga bizdee, busad orond zalin hols nemyyleh geh met zuild l temzej baigaa haragddag,,,,ajilchidiin erh ashgiin toloo l temzdeg baiguullaga shdee

1  |  0
хорлоо(202.72.244.172) 2025 оны 03 сарын 13

ер нь их баяжсан шүү ,сүүлийн үед том том байшин барилгатай болоод , жип машин тэрэг унаад байгаа нь үнэнм шүү дээ.Гишүүддээ бол долоолгох төдий л занцуулдаг юм билээ.

1  |  0
бахасо(202.21.106.137) 2025 оны 03 сарын 13

МҮЭ гэж үе үеэрээ дан Сүхбаатар аймгийнхан шигжсэн газар байнлээ дээ. Одоо ч мөн адил. ҮЭ гэж асар их хөрөнгө, барилга байгууламж, газар байсныг үрэн таран хийж олсон орлогыг нь халааслахыг нь халааслаж гарын салаагаар урсгаж байдаг хяналтгүй газар.

1  |  0
Ххх(202.21.106.136) 2025 оны 03 сарын 13

Эмнэлэгийн ажилчдын үэх дарга мягмар хамаатанаа ня бо болгох гэж бна тэр норжинсүрэн түүний дүү шдээ

1  |  0
Top