Улсын Ерөнхий прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Замын цагдаагийн албатай хамтарсан уулзалт, зөвлөгөөнийг энэ сарын 2-ны өдөр зохион байгууллаа. Тус уулзалт, зөвлөгөөнөөр Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилт, явц байдал, хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцжээ. Зөвлөгөөнд Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Л.Бадралт, Ш.Баасандорж, Г.Оюунбаяр болон Нийслэл, Тээврийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих прокурорууд, Цагдаагийн Ерөнхий газрын Замын цагдаагийн албаны эрх бүхий албан тушаалтнууд оролцсон байна.

Сэтгэгдэл ( 0 )