Хүний эрхийн зөвлөлийн илтгэлийг хэлэлцэв

2017 оны 11 сарын 04

 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганы 11 дүгээр сарын 2-ны Бүгд хуралдаанаар НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн илтгэлийг хэлэлцлээ. 

Тус хуралдаанд оролцсон гишүүн орнуудын төлөөлөгчид Хүний эрхийн зөвлөлөөс хүнийг эрхийг хамгаалах талаар өнгөрсөн жилд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааг дүгнэж, цаашдын зорилтын талаар санал солилцов. 

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч С.Сүхболд эл хуралдаанд оролцож, манай улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүний хувьд хүнийг эрхийг хамгаалахад авч хэрэгжүүлж буй бодлого, зорилтыг танилцуулж, тус Зөвлөлийн тайлантай холбогдуулан үг хэлэв.     Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр 2016-2018 онд сонгогдон ажиллаж байна.

ЭХ СУРВАЛЖ: ГХЯ

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.180.205) 2025 оны 03 сарын 13

Бид ямар ч амьд явах баталгаагүй, хүчирхийлэгч нийгэмтэй, мафижсан төртэй, хүүхдийн эрхийг дээд зэргээр боогдуулж, зөрчдөг, трашены хүүхдүүдтэй байж юун хүний эрх ярих вэ. Хуралд ороод үлгэр уншчихвал хүний эрхийг хамгаалдаг улс болчихдог юм уу? Ядаж хүүхдүүдээ төрөөс хамгаалдаг хүүхдийн эрх зөрчигдөх асуудлыг цэгцэлчихээд ингэж сүржигнээчээ.

1  |  0
Top