Өнөөдөр уулчдын дурсгалд зориулж 1000 зул өргөнө

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 04

Өнгөрсөн сарын 21-ний өдөр Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр хайрхан ууланд авиралт хийгээд бууж явсан уулчдын 17 нь золгүй ослоор амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Тэгвэл  Монголын Үндэсний Уулчдын Холбоо, Монголын Уулын Аялалын Клубуудын Холбоо, Уул болон аялалын холбоод, клубууд нэгдэн осолдсон 17 нөхдийнхөө гэгээн дурсгалыг хүндэтгэн  1000 зул өргөхөөр болжээ. Зул өргөх ёслол  орой Сүхбаатарын талбайд болох аж.

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top