Уулчдынхаа дурсгалыг хүндэтгэж ”Ид шидийн орон”-д хандив өргөжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 03

  Отгонтэнгэр хайрханд авиралт хийж яваад зуурдаар амиа алдсан 17 уулчны дурсгалд зориулж Horizon Hiking Club болон уулчдын төлөөлөл “Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төвд хандив өргөсөн байна. Отгонтэнгэр хайрханд амиа алдсан 17 уулчинтай хамт авиралт хийж, эсэн мэнд ирсэн уулчдаас уг хандивын үйл ажиллагаанд мөнгөн тусламжаа нэмэрлэсэн байна.

Энэ талаар “Лантуун дохио” төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн Ч.Ганжавхлан “Өнөөдөр "Ид шидийн орон" хүүхэд хамгааллын төвд гэсэн хаягтай их гүн бодолд автуулсан нэг хандив ирэв. "Бидний 17 нөхдийн минь хүслийн нэгээхэн хэсэг юм шүү" гэдэг зурвастай 500 мянган төгрөгний хандив байлаа. Хэдхэн хоногийн өмнө Монголчууд илэрхийлэхэд үг дутмаар маш том гарз хохирол амссан билээ. Отгонтэнгэр хайрханд авиралт хийж яваад зуурдаар хорвоог орхисон уулчдын дурсгалд зориулж Horizon Hiking Club, тэдний бусад анд нөхдийн зүгээс хүүхдийн төлөөхи үйлсэд нэгдэн хандив өргөжээ” гэсэн байна. Тус төвд уулчид 500 мянган төгрөгийн хандив өгчээ.

Т.Түвшин

ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top