Цэргийн штабын офицер, ахлагч нарын сургалт боллоо

2017 оны 11 сарын 01

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас 2017 оныг “Хууль, тогтоомж-Сургалт сурталчилгааны жил” гэсэн зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа билээ.

Уг зорилтын хүрээнд олон ажлуудыг төлөвлөн зохион байгуулж байгаа ба улирал бүр дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын офицер, ахлагч нартай хууль, эрх зүйн мэдлэг, бэлэн байдлыг дээшлүүлэх талаар сургалт явуулдаг.

Энэ удаагийн сургалтыг “Цэргийн албаны тухай хууль зөрчсөн иргэн, байгууллагын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа” гэсэн сэдвээр нийслэлийн Прокурорын газартай хамтран зохион байгуулав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top