Хөшөө барихад биш утаа бууруулахад мөнгөө зарцуулахыг САНУУЛАВ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 01

Нийслэл Улаанбаатар хотын 378 жилийн ойн өдөр тохиож хөл хөдөлгөөнтэй тэмдэглэв. Шагнал, урамшуулал, баярын арга хэмжээнүүд хөврөх нь зүй. Энэ дундуур  Сөүлийн гудамжинд нэгэн хөшөөний нээлт боллоо. Нэр нь “Аз жаргалтай Улаанбаатар”. Мэдээж, нээлтэд хотын дарга албаны хүмүүс очсон. Нийслэлийн хэмжээнд хувь хүн, тэмдэглэлт үйл ажиллагаатай холбоотой 80, хот чимэглэлийн зориулалтаар бүтээсэн 80 гаруй уран баримал, хөшөө байдаг ажээ. Энэ тоо нэгээр нэмэгдэв. Иргэдээс өндөр өртгөөр боссон гэсэн хардлага дагуулж, шүүмжлэл хүртэв. Албаныхан ч хариултыг өглөө.  

УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр: Улаанбаатар хотын ерөнхий менежерийн урсгал төсөвт жил бүр шинээр хөшөө барих, засварлахад зориулан 50 сая төгрөг тусгадаг. Гурван хөшөөний төсөвт өртөг нь нийлбэр дүнгээрээ 27.4 сая төгрөг болсон” хэмээв.

Утааны эсрэг аав, ээжүүдийн сануулга  

Улаанбаатарчуудын сэтгэл, эрүүл мэнд хоёрыг зэрэг  хэмлэж байгаа агаарын бохирдол буурахгүй хэвээр. Хүйтрэх тусам, утаа өтгөрнө. Ханиад, томуу ихэснэ. Өвдсөн хүүхэд, багачуудын тоо өснө. Эмнэлгийн хүрэлцээ хаанаа ч үгүй болно. Үүнийг эртнээс сануулж эхэлсэн нь “Утааны эсрэг ээж, аавууд” Төрийн бус байгууллагынхан юм. Тэд хотын удирдлага, төр, засгаас агаарын бохирдлыг бууруулахад уламжлалт гэж андуурмаар болсон улигт байдлаар битгий хандаасай хэмээн хүсч байгаа. Хотын удирдлагуудын  378 жилийн ойгоор босгосон Аз жаргалтай Улаанбаатар хөшөөнд бүгдэд нь “амны хаалт” зүүж өгөв. Энэ нь хөшөө, дурсгал шинээр барихаас илүүтэй эл мөнгөө агаарын бохирдол бууруулахад, хүүхдийн эмнэлэг барихад, арга ядахад хүүхэд, багачуудад зориулсан амны хаалт авахад зарцуулаачээ гэсэн санааг давхар дайжээ.

Д.Анар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.179.147) 2025 оны 03 сарын 13

Hushuuguu ch bari utaaga ch buuruul heden arvan jil utaa buuruulana gej uchnuun ter bumig zarlaad buuhgui bolohoor hushuugu bariad bai

1  |  0
hahahahah (185.39.141.22) 2025 оны 03 сарын 13

maskaa su batboldiin hushuund ugla

1  |  0
Маск нэмж хий.(202.9.42.161) 2025 оны 03 сарын 13

УБ-чуудын сүүлийн 20 жилийн эмгэнэлийг харуулсан ийм маскатай хөшөө байх нь зохимжтой. Утаа,хөрс,усны бохирдолоос болж хиёнээн хүн мажийсан, хэд мажийх гэж байгааг 1.4 сая хүнд анхааруулах хамгийн хүртээлтэй агаад оновчтой арга бол энэ хөшөөний маска. Юун аз жаргалтай УБ.... МУ-ын хүн амын тал -1.4 сая хүн ОСВЕНЦИМын орчин үеийн лагерь болсон гамшигтУБ -т хордож байна. УБ үхэл хагацлийн хөндий болж, Бөөнөөрөө суйрч байхад....

1  |  0
Санал(66.181.184.234) 2025 оны 03 сарын 13

Манайд урд нь баригдаж байгаагүй хэв загвараар хийгдсэн маш гоё хөшөө болжээ. Баяр хүргэе. Үнэндээ монголчууд нэг нэгнийгээ дуурайж ээж аавынхаа хөшөөг хүртэл хотын төвд босгодог болсон хөдөөгүүр бол баахан адилхан суварга бий болсон. Хөшөө, суврага барих асуудлыг цэгцлэхгүй бол нэг мэдэхэд бидний дунд алхаж явсан хэн нэгний хөшөө хотын төвд боссон байхад гайхаад байх зүйл болжээ.

1  |  0
MAXH(122.201.24.204) 2025 оны 03 сарын 13

32-ын бүлэг, МАН-ын хотын фракцийнхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын Холбооноос төрд шургалуулсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг

1  |  0
Ахмет(103.26.194.242) 2025 оны 03 сарын 13

Уйлах хүүхдийн хошного урд өдрөөс умалздаг гэгчээр Мөхөж буй улс хөшөөгөөр дүүрдэг!!!

1  |  0
sanaa(122.201.23.83) 2025 оны 03 сарын 13

Утааг буурлах нь зөв ч гэсэн хөшөө барих нь ч бас зөв. Манайд ирсэн францын жуулчин УБ хотод дэргэд нь зургаа авахуулахаар хөшөө дурсгал, жуулчин үзэж харахаар юм ховор юм гэж ярьж байхыг сонссон.

1  |  0
Top