Өмнөд Солонгост зохион байгуулагддаг “Luxure Brand Asia Кids Model Awards” тэмцээний анхны ялагч С.Содонгоо хоёрдахь тэмцээний шагнал гардуулах ёслолд оролцжээ. Тодруулбал, "Luxure Brand Asia Кids Model Awards” олон улсын хоёрдахь тэмцээн энэ сарын 20-ноос 23-ны хооронд Солонгосын Сөүл хотноо амжилттай болж өндөрлөлөө. Тус анхдугаар тэмцээнд "Азийн Загварын Агентлаг"-ийн загвар өмсөгч С.Содонгоо ТОП-1 Гранпри шагналыг эх орондоо авчирч байсан юм. Тиймээс хоёрдахь тэмцээнд уригдан энэ жилийн тэргүүн байрыг эзэлсэн Тайландын мисс охинд шагнал гардуулсан байна.
Мөн энэ удаагийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон найман настай Баттогтохын Энхжин ТОП-4 буюу гуравдугаар байрт шалгарч эх орныхоо нэрийг дахин цуурайтууллаа.

С.Содонгоо нь мисс Ч.Содтуяагийн охин бөгөөд өнгөрөгч наймдугаар сард Азийн Олон улсын хүүхдийн хувцас загварын долоо хоног болон Азийн телевиз, кино загварын топ модель шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, “Гранпри” шагнал хүртэж байсан юм.

Ингээд олон улсын тэмцээнд амжилттай оролцсон Б.Энхжин, С.Содонгоо, түүний ээж, мисс Ч.Содтуяа нарын гэрэл зургуудаас сонирхуулъя.










Б.Алтжин

Сэтгэгдэл ( 2 )
huuhdiin undesnii huvtsas uneheer zagvarlag orchin ueiin bie galbiriig zuv haragduulj chadaj bna Szagvariin temtseend navsaisan hul gariig n haasan huvtsas umsgusun bol harin ch muuhai bh ! Hiisen designeruudad n bayr hurgie
Solongosoon undesnii huvtsas unendee emegtei huniig gutaadag yum bna.mongol huvtsas bol emegtei huniig goyo haragduuldag yum bna