Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь дэргэдээ 3500 гаруй ном, хэвлэлийн фонд бүхий номын сантай. Тус номыг санг 2011 оноос цахим хэлбэрт шилжүүлэн олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүйгээр үйлчилж байна.Цахим номын санд манай байгууллагаас хэвлүүлсэн бүх ном, гарын авлагууд, бусад төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагаас хүний эрхийн асуудлаар хийсэн судалгаа, шинжилгээний ажлууд, хүний эрхийн чиглэлийн ном, товхимлыг байршуулжээ. Манай цахим номын санд англи хэлээр 553 төрлийн 934 ном, сурах бичиг байна. Уншигч, хэрэглэгчид дөхөм болгох үүднээс цахим номын сангийн хайлтын электрон каталогийг ажиллуулж эхлэв. Lib4U номын сангийн программд суурилсан тус каталог нь монгол хэлээр бичигдсэн тул хүн бүр хэрэглэх боломжтой, хайж буй номоо олох илүү хялбаршуулсан хувилбар юм.
А.Эрдэнэ

Сэтгэгдэл ( 0 )