АНХААР: Анхилам үнэртэй агааржуулагч амьдралын чинь ”ДАЙСАН”

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 31

Та, бидний өдөр тутмын хэрэглээний нэг бол яах аргагүй “Үнэр дарагч” буюу АГААРЖУУЛАГЧ билээ. Орчин үед агааржуулагчийг хэрэглэдэггүй айл өрх гэж бараг байхгүй болсон. Угаалгын өрөө, автомашин, шаардлагатай гэж үзвэл унтлагынхаа өрөөндөө хүртэл үнэртүүлэгч тавьсан айл өрх олон байдаг. Өрөө тасалгааг анхилам сайхан үнэрээр “Тэжээж” байдаг энэхүү агааржуулагч нь хүмүүсийн эрүүл мэндийг чимээгүйхэн хордуулж байдаг гэдгийг та сонссон уу. Тэгвэл агааржуулагчийн найрлагад орсон химийн бодисууд нь хүний биед маш сөрөг нөлөөтэй болохыг мэргэжилтнүүд олж тогтоогоод байна.  Энэ талаар судлаачид “Хүмүүс агааржуулагчийг элдэв янзын үнэрийг дарж байна гэж буруу ойлгодог. Агааржуулагч нь үнэрийг дарах биш илүү хурц үнэр ялгаруулан, дарангуйлж байдаг. Найрлага дахь бодисууд янз бүр. Агааржуулагч үйлдвэрлэх явцад формальдегид болон бензол гэсэн хоёр бодис үүсдэг гэдэг нь судалгаагаар нотлогдсон” хэмээн тайлбарлаж байна. Агааржуулагчийг үнэрээ удаан барих үйлчилгээтэй болгохын тулд олон төрлийн химийн бодис ашиглаж, тэр бүгд эргээд хүний бие эрхтэнд сөргөөр нөлөөлж, аажим өвчлүүлдэг болохыг АНУ-ын Ореган мужийн байгаль орчны зөвлөл илрүүлжээ. Ихэнх үйлдвэрлэгчид агааржуулагчид ямар бодис орсон талаарх танилцуулга, хүний биед харшлах нөлөөтэй эсэх заавар бичдэггүйгээс хүмүүс аюулд өртөж байгаагаа тэр болгон мэддэггүй байна. 

 Агааржуулагчид орсон химийн бодисын хор хөнөөл

Бензол- Энэхүү химийн бодис нь хүний биед дараах сөрөг нөлөөг үзүүлдэг гэнэ. Нүд, арьс, хамар, хоолой үрэвсэх; толгой өвдөх, дотор муухайрах, хөл гуйвах, стрессэд орох; хоолонд дургүй болох, арьс хавагнах, ядрах зэрэг шинж тэмдэг бензолд хордсон хүмүүсээс илэрдэг байна. Хамгийн аймшигтай нь генийг хордуулж, хүний удмын санд сөрөг нөлөө үзүүлдэг.

Формальдегид- Маш хортой бодис бөгөөд харшил үүсгэх, хавдар үүсгэдэг болохыг эрдэмтэд тогтоосон байна. Формальдегид бодисыг 2012 онд олон улсын хорт хавдрыг судлалын агентлагаас хорт хавдар үүсгэгч мөн гэж баталсан. Энэ бодис нь эсийн хөгжлийг гажуудалд хүргэдэг аюултай аж.

Агааржуулагчид хамаарах зүйлс:

-Хүж

хүж зурган илэрцүүд

-Агааржуулагч

-Үнэртэй лаа

үнэртүүлэгч лаа зурган илэрцүүд

-Машины үнэртүүлэгч

Машины үнэртүүлэгч зурган илэрцүүд

Хүүхдэд хамгийн их хортой

Байнга үнэртүүлэгч бодис ашиглах нь бага насны хүүхдүүдэд асар хортой. Хүүхдүүдийн бие жижиг, амьсгал нь хурдтай, цусны эргэлт сайтай учраас биеэр нь хорт бодис хурдан тархдаг байна. Ялангуяа 10 наснаас доош насны хүүхэдтэй бол янз бүрийн үнэртэгч бодис бага ашиглахаас татгалзах ёстойг эмч нар зөвлөж байна. Элдэв хурц үнэр хүний мэдрэлийн эрхтэнд маш хүчтэй нөлөөлдөг бөгөөд хүүхдийн мэдрэлийн системийг гэмтээх ноцтой аюултай болохыг мэргэжилтнүүд сануулсаар байна. Иймээс агааржуулагчийн хэрэглээнд анхааралтай хандахыг Zindaa.mn сайтынхаа уншигчдадаа зөвлөж байна.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.185.208) 2025 оны 11 сарын 03

Үнэн шүү. Хүмүүс илүү сайн мэдэх хэрэгтэй байна

0  |  0
иргэн(203.91.119.66) 2025 оны 03 сарын 13

Яагаад өндөр хөгжилтэй орнууд одоо болтол үйлдвэрлээд, хэрэглээд байдаг юм бол? Жаахан юман дээр л хориглоод хаячихдаг биз дээ уул нь

1  |  0
үнэн шүү(66.181.169.106) 2025 оны 03 сарын 13

Арц, хомоол, аргалаас өөр зүйл байхгүй.

1  |  0
Шатарч(202.131.243.186) 2025 оны 03 сарын 13

Би ургамлын харшилтай хүн уг нь зуны улиралд хөдөлдөг юм. харин агааржуулагчийн үнэрэнд өвөлч гэсэн хөдлөөд хамар загатнаад найтайлгаад байдаг ийм учиртай юм байжээ. одоохон хог руу хаячихьяа золигийг...

1  |  0
Зочин(202.9.42.193) 2025 оны 03 сарын 13

Хомоол их сайн байдаг юм даа.

1  |  0
эмч(182.160.2.35) 2025 оны 03 сарын 13

баярлалаа, маш хэрэгтэй мэдээлэл. ариун цэврийн өрөөнд арц, хүж уугиулах буруу. уушигны багтраа архаг ханиалга үүсгэх магадлалтай

1  |  0
Top