Монголын Хуульчдын холбооны гуравдугаар их хурал 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хууль сахиулахын их сургуулийн Соёлын төвд амжилттай болж өндөрлөлөө.
Хуралд их хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нийт 534 төлөөлөгчөөс 468 нь оролцсон.
Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид хуульч Пэлжидийн Амаржаргал, Пүрэвжавын Эрдэнэбат, Гомбосүрэнгийн Нацагдорж, Батсүхийн Баярсайхан, Дэлэгийн Түвшинтамир, Жаргалсайханы Хунан нар нэрээ дэвшүүлснээс Б.Баярсайхан нэрээ татсан.
Санал хураалтын дүнгээр нэр дэвшигч П.Амаржаргал 190, Ж.Хунан 176, П.Эрдэнэбат 56, Г.Нацагдорж 25, Д.Түвшинтамир 20 санал авч, нэр дэвшигчдийн хэн нь ч дийлэнх олонхын санал авч чадаагүй. Иймд хуралдаанд оролцсон төлөөлөгчдөөс хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч буюу П.Амаржаргал, Ж.Хунан нарын дунд дахин санал хураалт явуулсан. Санал хураалтад нийт 438 төлөөлөгч оролцсноос Ж.Хунан 223 санал (50.9%)-аар Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунангийн танилцуулга, мөрийн хөтөлбөртэй ЭНД дарж танилцана уу.


Сэтгэгдэл ( 0 )