Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийг Нийслэлийн 2017 оны “Шилдэг хороо”, хэсгийн ахлагч нарын “Шилдэг баг” шалгаруулах болзолт уралдааныг 2 үе шаттай зохион байгуулсан. Шилдгүүдийг тодруулах болзолт уралдааны шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нарын албаны хүмүүс оролцжээ. Нийслэлийн 9 дүүргийн 152 хороо 10 шалгуур үзүүлэлтээр оролцсон байна. Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Нийслэлийн “Шилдэг хороо”-оор шалгарч, 8 дугаар хороо тусгай байрын шагнал хүртжээ. үйл ажиллагааны үр дүнг тодорхойлох 10 шалгуур үзүүлэлтээр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Нийслэлийн “Шилдэг хороо”-оор шалгарч, 8 дугаар хороо тусгай байрт орсон байна. Тус дүүргийн 1 дүгээр хорооны хэсгийн ахлагчийн баг Нийслэлийн “Шилдэг хэсгийн ахлагчийн баг”-аар шалгарч, 4 дүгээр хорооны хэсгийн ахлагчийн баг тусгай байрын шагналыг хүртлээ.
Д.Амар
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )