Эх хүн болж, энгэртээ үрээ тэвэрнэ гэдэг эмэгтэй хүнд хэмжээлшгүй аз жаргал авчирдаг. Эсрэгээрээ үр хүүхэд заяахгүй уйлж суугаа тавилан хэчнээн айлд байгааг хэлж барахгүй. Гэтэл мах, цусаа таслан байж тээж, төрүүлчихээд нялх үрээ торонд хийгээд хог мэт хаях ээжүүд олширч байгаад сэтгэл сэмэрч, самсаа шархирч сууна. Бүхэл бүтэн амьд хүн байтугай бүтэн хувцсаа хог руу шиддэг хүн ховор байх. Гэтэл сүүлийн үед нийгмийн тэр дундаа эмэгтэйчүүдээс гарч боломгүй муухай ааш авир үйлдэл гардаг болов. Арван сар тээж яс махаа цуулж зовж зүдэрч төрүүлсэн үрээ хаядаг моод дэлгэрэв үү дээ.
Нөхөртэй болохын төлөө төрсөн охиноо төөрүүлж хаяв
Эмэгтэй хүний уян зөөлөн сэтгэл, эх хүний ариун нандин бүхнээ умартаж, зөвхөн эр нөхөртэй болохын төлөө төрсөн охиноо төөрүүлж хаясан хэрэг гарч байсныг санаж буй биз ээ.
Тодруулбал, өнгөрөгч дөрөвдүгээр сард “Бөмбөгөр” худалдааны төвд нэг ой 7 сартай охиныг хөтөлж яваад олны дунд оруулаад төөрүүлсэн хэрэг гарсныг камерын бичлэгээр цагдаагийн байгууллага шалгаж эзэн холбогдогчийг нь олж тогтоож, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. “Бөмбөгөр худалдааны төвд бага насны хүүхэд төөрсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирсэн байна.
Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 24 настай эмэгтэй Ч, эрэгтэй С нар нь нэг ой долоон сартай У охиныг “Бөмбөгөр” худалдааны төв дотор төөрүүлж орхиод, зугтсаныг хяналтын камерын тусламжтайгаар илрүүлжээ.
Камерын бичлэгээс харахад улаан цоохор цамцтай нэгэн бүсгүй ногоон курткатай хүүхдээ хөтөлж яваад, “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун хаалгаар орж, хүүхдийг чихрийн лангууны дэргэд орхиод зүүн хаалгаар гарч, “Бөмбөгөр”-ийн хойгуур тойроод, хамтран амьдрагч С-тэйгээ зугтаж байгаа бичлэг тэр хавийн камерт бичигдэн үлдсэн байна. Түүнийг хүүхдээ төөрүүлчихээд гараад ирэхэд нь хамт амьдрахыг хүссэн залуу нь юүдэн малгай өмссөн байдалтай хүлээж зогсож байгаа нь бичлэгэд буужээ.
Тэдэнд Эрүүгийн хуулийн 117.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа цагдан хорих 461-р ангид цагдан хорьжээ.
Дээр дурдсан хэрэг бол нэг л жишээ. Харин хүүхдээ хаясан, хөнөөхийг завдсан гэх хэргүүд гарсаар л байна. Өнгөрсөн онд л гэхэд энэ төрлийн гэмт хэрэг 15 хувиар өсчээ. Баримт түшье.
Ой дөрвөн сартай охиноо зочид буудалд хаяж явжээ
2016.03.21: Зочид буудлын өрөөнд хүүхдээ орхиж явсан хэрэг гарчээ. Тодруулбал “Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд байрлах “.......” зочид буудлын өрөөнд хүүхэд орхисон байна” гэх мэдээлэл энэ сарын 19-ний өдөр цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахад тус зочид буудлын ... тоот өрөөнд ой дөрвөн сартай Х охиныг орхиж явсан байжээ. Охиныг төрсөн ээж нь болох Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд оршин суух хаягтай 33 настай, О гэгч эмэгтэй орхиж явсныг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн байна. Х охиныг Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж байгаа аж. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.
Төрсөн хүүхдээ хаяж явсан эхэд 5 жилийн ял оноолоо
2016.05.12: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн аравдугаар байрны орцонд ой долоон сартай охиноо орхисон хэрэг өнгөрсөн нэгдүгээр сард гарсан. Тэгвэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Долгорсүрэн, Б.Чанцалдулам нарт холбогдох эрүүгийн хэргийг энэ сарын 2-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ. Улмаар Б.Долгорсүрэнг төрүүлсэн хүүхдээ хаясны улмаас хүүхдийн амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Чанцалдуламыг Б.Долгорсүрэнг төрүүлсэн хүүхдээ хаясан гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсоны улмаас хүүхдийн амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.2 дахь хэсэгт зааснаар Б.Долгорсүрэнд таван жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Б.Чанцалдуламыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.2 дахь хэсэгт зааснаар гурван жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Төрсөн үрээ зүүгээр шивж хөнөөхийг завджээ
2017.01.21: Төрөөд 10 хонож байсан хүүгийнхээ амь насанд халдахыг завдсан аймшигтай хэрэг гарсан билээ. Хэрэг Баянхонгор аймагт үйлдэгдсэн бөгөөд эмэгтэйг иргэдийн мэдээллийн мөрөөр шуурхай илрүүлэн, саатуулсан. Улмаар аймгийн эмч нар хүүхдэд яаралтай тусламж үзүүлж амь насыг нь аварсан. Тухайн нярай төрөхдөө дутуу төрсөн бөгөөд эмч нар эмчилж биеийн байдал нь дээрдэж, эмнэлгээс гаргасан байна. Гэвч эмнэлгээс гараад удаагүй байхад нь төрсөн эх нь хүүхдийг амьд үлдэхгүй байх гэх шалтгаанаар санаатай алахыг завджээ. Эх сурвалжийн хэлж буйгаар хүүгийн эх 1991 онд төрсөн, Баянхонгор аймгийн харъяат иргэн Ц гэгч аж. Тэрбээр өөрийн төрүүлсэн 1 кг 800 г жинтэй эрэгтэй хүүхдийг зүүгээр бүх бие рүү нь, тухайлбал цээжин тус газарт нь олон удаа шивсний улмаас хүнд гэмтэл учруулсан тогтоогдсон байна. Одоогийн байдлаар хүнд гэмтэлтэй нярай ЭХЭМҮТ-ийн сэхээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Нярайг ирсэн даруйд гурван удаа хагалгаанд оруулсан бөгөөд цээжин тус газраас нь зургаан ширхэг зүү эхний хагалгаагаар гарган авчээ. Хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтэс Эрүү үүсгэн шалгаж байгаа юм байна. Болсон хэрэг явдлын талаар хүүгийн эх Ц нь “Амьд үлдэхгүй байх гэж бодоод ийм хэрэг үйлдсэн. 10 гаруй зүү шивсэн” хэмээн цагдаа нарт мэдүүлэг өгсөн байна.
Төрсөн хүүхдээ хөнөөсөн гэх эмэгтэйг эрэн сурвалжилж байна
2017.01.24 : Төрсөн хүүхдээ хөнөөсөн гэх 24 настай эмэгтэйг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байна. Тодруулбал, Болормаа овогтой Лхагвацэрэн нь өөрийн нэг ой 20 хоногтой охиноо хөнөөсөн гэх хэрэгт сэжиглэгдэн эрэн сурвалжлагдаж байгаа аж. Албаны эх сурвалжийн мэдээлснээр Б.Лхагвацэрэнг охиноосоо гадна өөр нэгэн хүн амины хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэнэ. Энэ талаар эх сурвалж “2015.07.21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр байрны гаднаас нэр хаяг тодорхойгүй 50-55 насны зүүн нүд хөхөрсөн эрэгтэй хүн ГССҮТ-д хүргэгдэн ирж нас барсан хэрэг гарсан. Тэр хэрэгт Б.Лхагвацэрэнг сэжиглэж байгаа” хэмээн мэдээлсэн юм. Учир битүүлгээр амиа алдсан эрэгтэйн болон төрсөн охиноо хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн эрэн сурвалжлагдаж буй энэ эмэгтэйн талаархи мэдээллийг 70120132 дугаарт хүлээн авч байна.
Нярайн хөлдсөн цогцос олдлоо
2017.01.27: Сүүлийн хоёр жилд нярай хүүхдээ хаях, амийг нь санаатайгаар хохироосон хэрэг цөөнгүй гарч байна. Энэ сарын 24-ний өглөө Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтэст ирсэн иргэний дуудлагын дагуу очиход Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр МУБИС-ийн оюутны тавдугаар байрны ойролцоох хогийн цэгээс хөлдсөн нярай хүүхдийн цогцос олджээ. Цогцос 3.8 кг жинтэй эрэгтэй хүүхэд байжээ. Одоогоор цогцосыг задлан шинжилгээн өгсөн байна. Харин хүүхдээ төрүүлээд хаясан байж болзошгүй эхийг эрэн сурвалжилж байгаа аж. Тиймээс жирэмсэн байсан, жирэмсний хугацаандаа төрөөд учир битүүлгээр хүүхэд нь алга болсон, эхийн талаар мэдээллийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст болон 94374924 дугаарын утсанд мэдэгдэнэ үү.
Өнгөрсөн онд найман хүүхдийг эцэг, эх нь хаяжээ
2017.01.28: Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуульд хүүхдээ хаях, төөрүүлэх нь гэмт хэрэгт тооцогдоно. Энэ төрлийн гэмт хэрэг хэдийгээр буурч байгаа ч эцэг эхчүүдэд хариуцлага хүлээлгэхийн сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх шаардлагатай байна. Ингэснээр болзошгүй эрсдлээс сэргийлэх юм. 2016 онд хүүхдээ хаяж төөрүүлэх гэмт хэрэг 15 бүртгэгджээ. Харин өнгөрсөн онд найман хүүхдийг эцэг, эх нь хаяж төөрүүлсэн байх юм. Тэдэнд хуулийн хариуцлага хүлээлгэж Эрүүгийн хуулийн 117-р зүйлд зааснаар шийтгэсэн байна. Тодруулбал Эрүүгийн хуулийн 117 дугаар зүйл. Хүүхэд хаях, төөрүүлэх 117.1.Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. 117.2.Энэ хэргийн улмаас хүүхдийн амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. Бага насны хүүхдийг хаяж төөрүүлэх нь хүүхдийн амь насанд шууд заналхийлж байгаа хэрэг. Тиймээс хуулийн хариуцлага хүлээлгэх нь зүйн хэрэг. Гэхдээ асран хамгаалагчийг нь шоронд хорилоо гээд хүүхдийн амьдралд өөрчлөлт гарахгүй. Тиймээс албадан сургалтад хамруулж хүүхдээ хайрлахад сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх хэрэгтэй. Амьдралын хар бараан дундаас хүүхэд гэдэг гэрэл гэгээг олж харахад сэтгэлзүй туслана гэдгийг мэргэжлийнхэн сануулж байна. Статистик судалгаагаанаас харахад Улаанбаатар хотод хүүхэд хаяж төөрүүлэх нь харьцангуй их байдаг. 2016 онд найман хүүхэд хаяж төөрүүлсний долоо нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Нэг нь Булган аймагт үйлдэгджээ. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот дахь амьдралын төвшин орон нутгаас хүнд байдагтай шууд холбоотой байдаг байна.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 6 )
huuhdee hayaj bga humuus setgetsiin ovchtei l bh setgetsiig ni emchleh heregtei bhdaa
unendee emegtei hun eh hun iim baij bolohgui uneheer aimaar... gevch gedsendee urtei uldej bgaag ni medseer baij ur huuhdee hayad yavj bgaa eriin orontsoguudiig ch gesen end buruutgaj bna....
Гадаадад бол амьдралын боломжгүй буюу хүүхэд төрүүлэхийг хүсэхгүй байгаа нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн өндгөвч боох, савыг авах зэргийн мэс ажилбар хийж, улсаас мөнгө өгдөг юм байна лээ. Энэ нь улсын эдийн засагт хэрэгтэй байдаг гэсэн.
Арчаагүй новшнууд агуулаад аваад явж чадахгүй бол үхсэн ацаа хийж алаа зугаацуулдаг гичүүнүүд вэ гэхдээ эм сүвтэй бологныг хэлээгүй шүү ойлгоно биз
arcnaagyi hsaarnuud cnadacgyi uym bol bitii teegeecndee gicniinyydee
gol osgoj teejeej chdahgui baij adguus shig sex hiij huuhed tsubuulahaa baichih heregtei baigaan ,sex hiibel er huuhed chireh magdlal ondor gej oilgobol hamaa namagui hentei hamagui sex bolchihno sh te, er mongolchuud emegtei huuhdiig 18 hursen gui yu huntei suu hogshin geed amtai bolgon heldeg teriige bolchih terni orond huuhed tejeej chadah nasanda huuhed gargaarai gej helej baimaar, tejeej chdahgui uchir ohid iim baidald orj bna sh te ,er eej aab chi nohortei ch bai ugui ch bai huuhedee 100 tejeej chdana gesen yedee gen saitai huntei sex hii zahiin chamaig bol ooriigoo avch yabj chadahgui y