Орхон аймгийн удирдлагаас өсвөр насныханд гэр бүлийн боловсрол олгох сургагч багш бэлтгэх хоёр өдрийн сургалт зохион байгуулжээ. Сургалтыг Орхон аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, “Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын-Эрдэнэт нутгийн хөгжлийн хөтөлбөр”, Насан туршийн боловсрол олгох төв хамтран зохион байгуулсан байна. Ерөнхий боловсролын сургууль бүрээс сонгогдсон хоёр багш хамрагдаж хичээлийг хөтөлбөрийн дагуу гэр бүл судлаач, доктор, профессор Т.Намжил, “Улаанбаатар” олон улсын их сургуулийн Хүүхэд, нийгэм халамжийн тэнхимийн багш, магистр Д.Мягмарсүрэн нар удирдан явуулжээ.
А.Амар
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )