Хүүхдээ хүмүүжүүлэх тухай шилдэг 17 зөвлөмж

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 28

Италийн гарамгай багш, хүмүүнлэгийн үйлстэн, философич Марий Монтессори бол 19-20 дугаар зууны алдартнуудын нэг. Түүний дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хүүхдийн хүмүүжлийн тухай алдарт  зөвлөмжийг хүргэж байна.  Эдгээр зөвлөмжийг эцэг эхчүүд жилд наад зах нь нэг удаа унших шаардлагатай гэдэг.

  1. Хүүхэд хүрээлж буй бүхий л орчноос суралцдаг.
  2. Хүүхдээ хэрвээ шүүмжилж байгаа бол тэр яллахыг сурна.
  3. Хүүхдээ ихэвчлэн магтаж байвал тэр үнэлж сурна.
  4. Хэрэв хүүхдэд дайсагнавал тэр тэмцэж сурна.
  5. Хэрэв та хүүхдээ шударга бай гэвэл тэр шударга ёсыг сурна.
  6. Хүүхдээ их тохуурхвал тэр ичимхий болно.
  7. Хүүхдэд аюулгүй байх мэдрэмж төрүүлвэл тэр итгэж сурна.
  8. Хүүхдээ ихэвчлэн гутаадаг бол тэр  гэм буруутайгаа мэдэрч сурна.
  9. Хүүхдээ ихэвчлэн хайрлавал тэр өөрийгөө сайн мэдэрч сурна.
  10. Хүүхдээ ихэвчлэн хөгжөөж байвал итгэлийг олж авна.
  11. Хүүхдээ ихэнхдээ уучилдаг бол тэвчээртэй байж сурна.
  12. Хүүхэдтэйгээ нөхөрлөлийн уур амьсгалд амьдрах шаардлагайтай гэж үзвэл тэр энэ дэлхийгээ хайрлахыг сурна.
  13. Хүүхдийн талаар муу ярих хэрэггүй. Түүнийг юу ч хийж болохгүй гэж бодно.
  14. Та нартай ярьж буй хүүхдийг үргэлж сонсож хариу өг.
  15. Алдаа гаргавал одоо болон дараа засаж болох учир хүүхдийг хүндэтгэ.
  16. Хүүхдэдээ туслахад байнга бэлэн байж, дэмжвэл тэр аливаад хүсэл эрмэлзлэлтэй болно.
  17. Хүүхэдтэй харьцах хамгийн сайн арга замыг заагч нь үргэлж та өөрөө гэдгээ санах нь хамгийн шилдэг арга.

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top