Улаанбаатар хотын хэмжээнд 10-р сарын 26-27-нд иргэд, байгууллагаас 2028 удаа холбогдсоноос гэмт хэргийн 268, зөрчлийн 1398, зам тээврийн ослын 362 мэдээллийг шалгасан байна.
Энэ өдөр гэмт хэргийн шинжтэй 88 үйлдлээс 41 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Тухайлбал:
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 46 дугаар байрны гадна зогсоолд байсан дөрвөн автомашины долоон ширхэг толийг тус дүүргийн 8 дугаар хороонд оршин суух хаягтай Э согтуурсан үедээ хулгайлжээ. Хэргийг тухайн хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Энхчимэг, олон нийтийн цагдаа Э.Төгөлдөр нар илрүүлсэн байна. Одоо Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс хэгийг шалгаж байна.

Сэтгэгдэл ( 1 )
ТЭГЭЭД СОГТУУГААР ХҮНИЙ ЭД ЗҮЙЛ ХУЛГАЙЛЖ ИРГЭДИЙГ ХОХИРООХ НЬ ЗӨВ БОЛЖ БАЙНА УУ? ЗА МАРГААШ АРХИ ШААЧИХААД БАНК УХЬЯА