Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас сургууль, цэцэрлэгийн менежментийг сайжруулах, хүүхэд бүрд сурч хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх үйлсийн манлайлсан сургууль, цэцэрлэгийг урамшуулах зорилгоор индексийн урамшуулал олгох нэгдсэн арга хэмжээ өнөөдөр хүүхдийн ордонд болж, нийслэлийн шилдэг 10 сургууль, 10 цэцэрлэг урамшуулалаа гардан авлаа.
Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойн өдрийг угтаж олон бүтээлч ажлууд зохион байгуулагдаж байгаагийн нэг нь өнөөдрийн арга хэмжээ юм.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 3/08 дугаар тогтоолоор батлагдсан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн 4.1.22-д “Олон улсын жишигт нийцсэн боловсролын стандартад тулгуурлан сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар, үр дүнг үнэлж дүгнэх тогтолцоог боловсронгуй болгоно” гэж заасан.
Дээрх хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/776 дугаар захирамжаар “Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох журам”-ыг хэрэгжүүлснээр хамт олноороо бүтээлчээр ажиллах, сургалтын материаллаг орчны бүрдүүлэлт болон эцэг эхийн хамтын ажиллагаа сайжирч сурлагын амжилт, чанар дээшлэх, сурагчид эх орноороо бахархах, хүүхдийн хүмүүжил төлөвшилд эерэг ахиц дэвшил гарч сургууль, цэцэрлэгийн орчин дахь гэмт хэрэг, хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой боллоо.
Энэхүү үйл ажиллагаанд НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга С.Батболд, БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормаа, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн Хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, орлогч дарга Ц.Отгончимэг, БЗД-ийн засаг дарга Т.Баясах, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга нар оролцлоо.
“Индексийн урамшуулал”-ын шагнал хүртсэн сургууль, цэцэрлэгүүд:
Төрийн өмчийн цэцэрлэг:
Төрийн өмчийн сургууль:





Сэтгэгдэл ( 0 )