Сурагчдад хууль сурталчилжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 27

Чингэлтэй дүүрэг, “Бадмаараг” ахлах сургууль хамтран төрийн өмчийн 15 сургуулийн сурагчдын дунд “Хууль бидний амьдралд”  сэдэвт өдөрлөг зохион байгуулжээ.  Өдөрдлөгт сургууль бүрийн “Хуулийн клуб”-ийн сурагчид оролцсон байна. Энэ үеэр цагдаагийн байгууллагынхан мэдээлэл     хийж, сурагчид сурталчилсан хуулиараа ханын сонин гаргаж өрсөлджээ. Мөн  139, 140 дүгээр бага сургуулийн 3-5 дугаар ангийн сурагчид “Хүүхдийн эрхийн конвенц”-оор ханын сонин гаргасан байна.  Уралдаанд 50, 5, 57 дугаар сургуулийн багууд тэргүүн байруудыг  эзэлжээ.

Д.Амар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top