ГХ-ны сайд Д.Цогтбаатар бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзав

2017 оны 10 сарын 27

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоодын төлөөллийг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзаж, гадаад худалдаанд тулгамдаж буй асуудлуудын талаар  санал солилцов.

Уулзалтын үеэр Д.Цогтбаатар сайд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, худалдааг хөнгөвчлөх, дэвшилтэд технологи нэвтрүүлэхэд Гадаад харилцааны яам, дипломат төлөөлөгчдийн газрууд үндэсний бизнес эрхлэгчдэд холбогдох дэмжлэг үзүүлэхийг онцолж, тулгамдаж буй бэрхшээлийг хамтран шийдвэрлэх чиглэлээр ажиллахаа мэдэгдэв.  

Уулзалтыг МҮХАҮТ, Монголын ажил олгогч эздийн холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Үндэсний хөгжлийн газар, Стандартчилал хэмжил зүйн газрын удирдах албан тушаалтнууд болон салбар салбарын 150 гаруй бизнес эрхлэгчид оролцов.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Борхойн тал(1.30.4.30) 2025 оны 03 сарын 13

Эрээний консулынхан бидэнд маш их гай лай болдог. Эрээний засгийн ордон.гааль.хяналт Консулуудын буруу үйлдлүүдээс болж иргэд бидэнд сүүлийн 2 жил маш их дарамт шахалт ирж алдагдалд оруулж.бид хүний газар хандах газаргүй болжээ. Золзаяа.Болд.Төмөрбаатар нар ажлаа хийхгүй зөвхөн мөнгө ашиг харж өөр юмаа хийдэг нь ажиглагдаж муухан хувцас хунартай орвол хөөж гаргадаг.дарга нар болон ашигтай хүмүүст л долигонодог газар болсон байна лээ.иргэд бид консулын асуудлаар удаа дараа шүүмжлэсэн боловч биднийг хууль хүчний байгууллагаар айлгаж сүрдүүлэх доромжлох нь хирээс хэтэрлээ.11 11 төв байхад бид ...

1  |  0
Бизнес(1.30.4.30) 2025 оны 03 сарын 13

Сайдад амжилт хүсье ээ. Бизнесийнхэн бид гаднаас техник т.т материалуудаа татаж авдаг.ялангуяа Эрээнээр дамжуулж авдаг маш олон компаниуд бии.мөн хөрөнгө оруулагчдаа авч ирэх болон мэргэжилтэн авах нь их бии. Гэтэл танай Эрээний консул Золзаяа.Болд нарын ажилтнууд чинь бараагаа алдсан хульхдуулсан.тээвэрт будлиан гарсан үед ер нь тоохгүй.хохь чинь гэх янзтай эсвэл урдаас мөнгө нэхэх.өөриин танилууд руугаа шахаж ашиг олох юм хиих юм.бас хэдэн мэргэжилтэн техникиин хүмүүсээ авч ирэх гэхээр 7-8 хонуулж виз гаргах ба тарифт үнэн дээр 200 юань нэмж бидэнд тус болхоосоо илүү бүүр ГАЙ тарих юм. Яахав

1  |  0
Top