“Лантуун дохио” төрийн бус байгууллагаас өнөөдөр Сүхбаатарын талбайд хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаалыг зохион байгууллаа. “Нүдээ нээ” хүүхдийн хүчирхийллийн эсрэг ээлжит хоёр дахь жагсаалаа зохион байгуулж буй нь энэ юм. Таван настай охин хүчирхийлэлд өртсөн, 13 настай охины хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх, төрөөс хүүхэд хамгааллын асуудалд онцгой анхаарахыг шаардаж жагссан байна.
“Лантуун дохио” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Ганжавхлан “Хүчирхийллийн гэмт хэргийн эсрэг тууштай тэмцэж, жагсана” гэж мэдэгдлээ. Энэхүү жагсаал нь гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа юм.



Гэрэл зураг:
ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )