Үхэл амьдралын заагаас Үүрийн цолмонтой золгосон уулчид

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 26

 

"Хавтангийн гулсалт"-д харамсалтайгаар өртсөн 17

Отгонтэнгэр хайрханд амь эрсэдсэн уулчдын харамсалтай осолд олон нийт харууслаа илэрхийлсээр байна. Осол болсон газарт эрэн хайх ажиллагаанд оролцоод ирсэн эх сурвалжийн мэдээллээр 17 уулчин "Цасан нурангин"-д бус "Хавтангийн гулсалт" гэх байгалийн гамшигт өртсөн болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа гэнэ. "Хавтангийн гулсалт" гэдэг нь олон жилийн настай мөсөн дээр цас хатуурч тогтож байгаад даацаа алдаж, гулсаж унахыг хэлдэг аж. Отгонтэнгэр хайрханы хувьд мөнх цастай уул. Маш олон жилийн турш тогтсон тэр мөсөн дээр унахад бэлэн болсон  цасан дээгүүр 17 уулчин маань явж таарчээ. Хамгийн харамсалтай нь ямар ч сайн уулчин байсан гулсаж унахад бэлэн болсон тэр цасыг урьдчилан тооцож, баримжаалах боломжгүй аж. Мөн "Хавтангийн гулсалт" нь асар богино буюу нэг минут ч хүрэхгүй хугацаанд болдог аймшигт үзэгдэл юм байна. 

Амь эрсэдсэн 17 уулчны хувьд 700  метр өндрийн хавцал дээр явж байгаад ийм "Цасан гулгалт"-д өртжээ. Өөрөөр хэлбэл, асар өндрөөс нисэж амиа алдацгаасан гэсэн үг. Мэргэжлийн уулчид, газар дээр нь ажилласан аврагчдын тайлбарлаж буйгаар ийм өндөр хавцлаас ниссэн хүн амь гарах ямар ч боломжгүй бөгөөд бараг цогцос нь ч  бүрэн бүтэн үлдэхэд хэцүү аж.

Яаж ч бодоод үзсэн 700 метрийн гүн хавцал гэдэг үнэхээр өндөр. Телевизийн антенийн өндөр л гэхэд 178 метр. Тэр антени бидэнд ямар өндөр харагддаг билээ. Байшингийн нэг давхар дунджаар гурван метр гээд үзвэл 233 давхар өндөр байшин дээрээс уулчид унасан гэсэн үг. Ингээд бодохоор ийм өндрөөс унасан хүн амь гарна гэдэг боломжгүй нь нотлогдож байгаа юм. Тиймээс гадуур яригдаад байгаа шиг уулчдыг эрэн хайх ажиллагаа удааширсан, цаг алдсанаас амь эрсэдсэн байх магадлалтай гэх таамгууд ор үндэсгүй болж таарлаа.

Шөнөжингөө мөлхөж үүр цайлгасан 10

Харин уулчдын бүрэлдэхүүнд явж байгаад эсэн мэнд үлдсэн арван уулчдын тухайд гэвэл "Үхэл амьдралын зааг" дээр шөнөжингөө тэмцэлджээ. Тэд нэгнийгээ ангал руу алдах шахсан бөгөөд түүнийгээ гаргаж авахын тулд байдаг чадлаараа тэмцсэнээ аврагчдад ярьжээ. Мөн ослын талаар аврагч нар  "Ангалын ирмэгээр явахдаа хамгийн туршлагагүй 10 хүн нь ард нь үлдэж Н.Сүрэнжаваар ахлуулсан 17 хүн эхлээд хөдөлжээ. Хөдлөөд 50 метр явж байтал өмнө нь явсан хүмүүсийн зүгээс тэнгэр ниргэж буй мэт аймшигтай чимээ гарч, бөөн цасан манан болжээ. Энэ агшинд тэдний хамгийн эхэнд ахалж явсан Н.Сүрэнжавын зүгээс “Бэхэлгээгээ хийгээрэй” хэмээн чангаар орилох дуу сонстоод сураг тасарчээ. Ард нь дөнгөж хөдөлсөн 10 хүний хамгийн эхний залуугийн хөлнийх нь өмнүүр цас нурж нэлэнхүйдээ цэнхэр мөс харагдахад цаана нь харанхуй ангал үзэгдсэн байна. Хэрэг бишдэснийг мэдсэн 10 хүн юу болж байгааг мэдэхээ байж шоконд орон тэндээ гацжээ. Ингэтэл нэг нь хөл алдсан байна. Түүнийг аврах гэж ноцолдсоор харанхуй болжээ. Уулчдын хамгийн найдвартай бэхэлгээ болох бугуйнд нь байдаг мөсний алхаа бүгдээрээ мөсөндөө зоож тогтооцгоосон байна. Тэр мөчөөс эхлэн тэд үндсэн зам руугаа чиглэхдээ эхний хүн алхаа мөсөндөө зоогоод нэг метр орчим ахихад дараагийн хүн нь залгуулан алхаа зоон нэг метр орчим газар хороох маягтайгаар шөнөжингөө мөлхсөний эцэст үүр цайжээ. Бууж ирснийхээ хойно тэдгээр 10 хүн бүгдээрээ “Үүрийн цолмон харах ямар сайхан юм бэ” хэмээн хэлцгээж" байжээ. Түүнчлэн эдгээр 10 хүн 3450 метрийн өндөрт мөснөөс дүүжлээтэй хоносон гэж ойлгож болох гэнэ. Үхэл амьдралын зааг дээрээс үүрийн цолмонг харах хүртэл хүнээс гарч болох бүх тэвчээрийг арван уулчин гаргаснаар амьд үлдсэн нь энэ аж.

Урьдчилсан байдлаар осол гарсан үндсэн шалтгаан нь уулчид орой дээрээс буухдаа маршрутаа ялимгүй өөрчилж, ангалын ирмэгээр явсантай холбоотой гэж үзжээ

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 66 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Er zorig(122.201.31.102) 2025 оны 03 сарын 13

durtai yumaa hiij yavaad erelheg baatarlagaar ersedsen humuus shuu dee. Taivan noirsog. Um sain amgalan boloj boltugai. Husel temuulelgui delgetsiin hamaaraltai bolson zombinuudaas iluu uuriiguu tanij medeye chadvaraa haruulaya tesver tevcheer hatuujilia medej taniya geed l ted maani yavsan shu de.

1  |  0
эх оронч хөвгүүд(103.229.123.233) 2025 оны 03 сарын 13

МОНГОЛ ЭХ ОРОНДОО ЭЛГЭН САДАНДАА ЗААВАЛ ЭРГЭЖ ТӨРӨӨРЭЙ

1  |  0
Цог(27.123.212.130) 2025 оны 03 сарын 13

Үүлсийн дээгүүр саравчлах 17 -н хүсэл юм Үхэхээс айж үзээгүй 17 -н зориг юм Хан тэнгэрт дүүлсэн 17 -н шонхор юм Отгонтэнгэрийнхээ оройд огшоод мөнх мөстсөн 17 -н нулмис юм Хаан оргилоос нь харьж амжаагүй 17 -н харуусал юм аа Хүсэл мөрөөдөлдөө хүрчихээд тэнд ээ мөнхөрсөн 17 -н оргил юм. Хүслээ шивнэх тэнгэрт үлдсэн 17 -н од юм Үсэрсэн оч тасарсан амь бүхний төлөө Айгаагүй айдас ,Хүрээгүй оргил , Хүсээгүй хүсэл бүхнийхээ төлөө Хүн төрлөхтөн хэзээ ч бууж өгч байгаач үгүй Бас хэзээ ч бууж өгөхгүй....

1  |  0
Sainaa(103.57.95.181) 2025 оны 03 сарын 13

bi uulchin bish tghdee turshlaga muutai 10n uulchin gehed bs l zov shiidver gargajee baatar bolj osoldson humuusee avrah gj oroldson bol bugd araas ni osoldoj neg ch hun amid uldehgui bsan bhaa.osoldson 17 maani tengeriin oroniihon gerel asaaltai amar amgalan zorij hureerei.Um mani badimi hum.

1  |  0
зочин(202.179.24.237) 2025 оны 03 сарын 13

Цөөн хэд нь ч гэсэн амьд үлдсэн нь азтай юм. Өнгөрсөн сайхан хүмүүсийн ар гэрийхэнд гүн харамсал илэрхийлье!

1  |  0
Зочин(122.201.31.126) 2025 оны 03 сарын 13

Тэд бол зорьсон зорилготой,хүсэл тэмүүлэлтэй,эр зоригтой монгол охид хөвгүүд минь байж дээ.Зарим нэг сул дорой залуустай харьцуулхад......

1  |  0
Hm(69.138.225.162) 2025 оны 03 сарын 13

Heden extreme sportod durtai hooruu garuud l neg negne ehoorgob ongirj bgad zamaa oorchilj hawtslaar ywsan bna. Yug ni omoorood bdgiin. Ar geriihend ni l hetsuu yumdaa ewii min gj

1  |  0
Oyunchimeg(66.181.184.146) 2025 оны 03 сарын 13

Bi unshingaa uilav. Amid uldsen humuusee hairlatsgaaya bugdeeree. Burhan bolson humuusdee buyan sain uildie.

1  |  0
ingen(103.206.195.163) 2025 оны 03 сарын 13

e burhan mini hetsuu umaa bodoltoi bolgoomjtoi baihaar um bn shuu humuusee

1  |  0
Ariunzaya(202.70.46.222) 2025 оны 03 сарын 13

Bodit baidal gedeg vneheer hetsvv vldsen hvmvvs awrahbahiihniig, buruutgah vndesgvi ted daisnuud bish bodit bdal deer yamar ih temtsel hiij yamar ih setegliin,zowlon edlej bgaag bid hemjishgvi.gvne ih emegnej bna um sain amgalan boltugai.

1  |  0
иргэн(112.72.11.103) 2025 оны 03 сарын 13

буцахдаа экстрим зам сонгодтг нь яаж бгн..

1  |  0
Zula(122.201.22.199) 2025 оны 03 сарын 13

Aimar ymaa yaadgiin boldoo gail taarjdee uulchin hvn uulnda uschin hvn asandaa gej aimar yma ern jijig tom ymarch uul hadand garah demiidee baigali eh aguu shvv yuch baij medne morooroo urdah urdah ymaa hiigeed amidrah saihan shvv de ih engiin zvil deer az jargal orshij bdg shvvde

1  |  0
монгол хүн(182.160.0.216) 2025 оны 03 сарын 13

Уулчид цусаар бичигддэг дүрэмтэй үнэхээр эр зоигтой хүмүүс юм бна гэдэгийг ойлголоо хэр баргын хүний хүү охидод бхгүй эрэлхэг зоригтой залуус байжээ тэнгэрийн орондоо уулсаа тольдон ум сайн амгалан нойрсдоо эрэлхэг залуус минь

1  |  0
шинжлэх (66.181.176.141) 2025 оны 03 сарын 13

бурхан болоочдыг элдвээр хэлээд яах вэ, амгалан нойрсог. хойшид л анхаармаар юм. өвгөдийн ухаан айхтар шүү. лус савдагийг мухар сүсэг гэж үздэг хүмүүс бодолцоосой.шинжлэх ухаан хэдэн жилийн настай билээ, манай өвөг дээдэс хэдэн мянган жил энэ газар нутагт амьдарлаа?

1  |  0
ыйбөйыбө(103.10.22.187) 2025 оны 03 сарын 13

яг юу болсоныг л мэдэхийг хүсч байсан. дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа. ум мани бад мэ хум

1  |  0
Zochin (1.230.139.150) 2025 оны 03 сарын 13

Ontsgoi bdliin ajilchid buhel buten 3odor ajilaad hamt yavsan hun bolgonii tsogtsos olj bhdaa uuriin tsolmon haraad gashuudaj bsan bh hairan saihan zaluus horiglood bhad ni yavdag asar tom ersdel shuu dee

1  |  0
Зочин(122.201.26.13) 2025 оны 03 сарын 13

Сайхан залуус нас барсанд харамсаж байна. Ум маани бадми хум . Амьд үлдсэн уулчдийн эр зортгоор бахархаж байна.

1  |  0
27(112.72.11.103) 2025 оны 03 сарын 13

Ih l hamsaj bna. hairan saihan humuus ene olon hunii ur huuhed etseg eh hetsuu bga shuu de.bitgii bolood ongorson ymiig olon talaas bicheech hend henii amidrald yanz buriin yum tohioldono shuu.

1  |  0
Burhanii bool(202.70.46.221) 2025 оны 03 сарын 13

Ern zugaa tsengel ed mungu ashig honjoo haigchidiig burhan shiitgejee gej oilgoj bno.Hunii shunaliin sav hudagiin us hemjeetei duurheeree asgarna.Amid uldsen hed ni dahij uul muruuduud ch hereggui bha gj bodjiin.

1  |  0
m(202.9.41.127) 2025 оны 03 сарын 13

arisaa hamgaalah gej hudlaa burj bgaa biz. zuvshuurulgui deer n 10 sard aviralt hiidegguig yamar ch mergejiliin uulchi meddeg gee biz dee. Daanch dee..denduu haramsaltai

1  |  0
ariun(202.9.41.15) 2025 оны 03 сарын 13

amid uldsen xen ch gesen uuriin tsolmon amid xarsandaa bayarlana. gexdee ashgvi bi amid vldlee. ted nariin xoxi geegvi shvv dee. chinii durgvi xvrdeg ni ilvv zan baigaa daa. bitgii yum bolgoniig mushgij boddoo Mariya

1  |  0
Mariya(220.127.170.16) 2025 оны 03 сарын 13

Ямар муухай улс вэ. 20-иод найзууд нь алга болчихоод бхад бутэн шоножингээ ухэл амьдралын зааг дээр бсан улс ,, од ‘’ хараад баясаж байдаг . . . Надад лав хачин санагдлаа. Ер нь хэд хэдэн мэдээлэлээс ийм сэтгэгдэл торсон шуу. Энэ удаагийнх дургуй хургэв. . .

1  |  0
tt(202.9.41.218) 2025 оны 03 сарын 13

marshtutaa yah gej uurchilvuu

1  |  0
Asar iheer hairlana(66.181.184.244) 2025 оны 03 сарын 13

Hoohii amid uldsen tedgeer humuusiig ih orovdon hairlaj baina. Ta nar mini bitgii oorsdiigoo buruutgaarai. Chadah, hiih buhnee hiisen baina. Bidend ih uhaaral ogloo. Ta naraaraa baharhaj bas asar iheer orovdon hairlaj baina. Bie biesee amidad ni hairlatsgaaya.

1  |  0
zochin(202.9.41.229) 2025 оны 03 сарын 13

Um sain abgalan boltugai

1  |  0
Отгонтэнгэр(182.160.4.32) 2025 оны 03 сарын 13

Ээ бурхан минь дэндүү зоригтой хүмүүс байдаг юм байна.Уншихад л зүрх эвгүйрхэж дотор зүсэгдэж байхад.Эвий дээ.

1  |  0
Зочин(39.7.59.95) 2025 оны 03 сарын 13

Юм нь цаанаасаа дуудчихсн бол хэн бэ гуайн ч үхрүүгээ зүтгэдэг л юм...энэ чинь бичигдээгүй ч биелэгдээд бгаа хорвоогийн жам...амьд үлдэх хувьтай хэн ч гсн ямар ч байшин нуранги доороос амьтай гараал ирж бгааг танар харсаар л бдг...хэнийг буруутгаад ч нэмэргүй энэ чинь хорвоогийн нэг далд хүчин зүйл шүү дээ..битгий яв гэсээр байтал зөрж яваад талийгч болсн олон л хүн бдаг...даллаж дуудаг нэг юм бдгым шүү дээ..танар болхоор загнаад ч бх шиг ..зөв мөртэй сэтгэлтэй явбал танарт л хэрэгтэй л дээ...үр хойч хамаатан садангүйм шиг битгий энгэж сагсуурч бай..дараагийн дуудлага нь чи ч юм билүү

1  |  0
Зочин(39.7.59.95) 2025 оны 03 сарын 13

Юм нь цаанаасаа дуудчихсн бол хэн бэ гуайн ч үхрүүгээ зүтгэдэг л юм...энэ чинь бичигдээгүй ч биелэгдээд бгаа хорвоогийн жам...амьд үлдэх хувьтай хэн ч гсн ямар ч байшин нуранги доороос амьтай гараал ирж бгааг танар харсаар л бдг...хэнийг буруутгаад ч нэмэргүй энэ чинь хорвоогийн нэг далд хүчин зүйл шүү дээ..битгий яв гэсээр байтал зөрж яваад талийгч болсн олон л хүн бдаг...даллаж дуудаг нэг юм бдгым шүү дээ..танар болхоор загнаад ч бх шиг ..зөв мөртэй сэтгэлтэй явбал танарт л хэрэгтэй л дээ...үр хойч хамаатан садангүйм шиг битгий энгэж сагсуурч бай..дараагийн дуудлага нь чи ч юм билүү

1  |  0
12(202.179.18.237) 2025 оны 03 сарын 13

amd uldsend bayar hurgie Hun uheh gej yabdaggui um ta nar hezee ch bitgii buuj ogooroi uuliin sportiig hen neg duiraah durtai hun hiideg zuil bish Hen tevcheertei hun l orolddog um zobhon baatruud hiideg Ta bigd baatruud Gadaa huitend hun yaj honodog bilee Tegehed moson deer duujleetei setgeliin hund shal dund honono gedeg yamar aimaar bilee Amid irsend bayar hurgie

1  |  0
zochin(27.123.212.131) 2025 оны 03 сарын 13

ugssun zamaara buuhgu de. buusan zam n yasan aimar egts baina we

1  |  0
Zochin(27.123.212.133) 2025 оны 03 сарын 13

Zugeer l buusan zamaaraa goloorooo yavahguide, yadaj eldev yanziin muu yum.bolson bol tsand daragdaad yadaj nisej uhehgui uhaad ch boltgua garj ireed amid uldeh bj. Muu erlood havtsaliin iremegeer yavj bdag. Ugaasaa jijigheen hadnii irmegiin tsas mus hurtel sularsan dooshoogoo unahad belrn bdag shude.

1  |  0
Зочин(103.26.195.249) 2025 оны 03 сарын 13

Үхсэн үлийгээ хийж уул хад руу авирдын одоо тэгээд бахархмаар юм гэж хэлүүлэх гээд байгаамуу үхсэнд нь бахархдын та нараар

1  |  0
хүн(202.179.27.115) 2025 оны 03 сарын 13

Яах гэж ч явсан юм бэ? Яах гэж ч өөр замаар буусан юм бэ? Байгальд хэт эрдсэн байна даа. 2013 оноос хойш Отгонтэнгэрийн оройн цас их хэмжээгээр хайлж эхэлсэн учраас авирахыг хориглосон ш дээ. Хориглосоор байхад арай дэндүү зоргоороо юм. Ард нь үлдэж байгаа хүмүүс л хэцүү байна.

1  |  0
oyu(112.72.12.76) 2025 оны 03 сарын 13

hunii zaya toorogiig buruu zuv gej shuuh erh bhgui shu yamar ih hatan tevcheer ve edniig buruudgaj bolohgui e

1  |  0
bolroo(202.131.227.42) 2025 оны 03 сарын 13

oorsdiinh ni l buruu baij gej bodoj baina.

1  |  0
Top