Нийслэлийн Улаанбаатар хотын 378 жил, Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиож байна. Энэ өдрүүдийг угтан Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Хороодын ажлын албанаас Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн хүрээнд дүүргийн 16, 17, 18, 19 дүгээр хорооны 500 гаруй ахмадад хүндэтгэл үзүүлжээ.
Уг арга хэмжээнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат оролцож УИХ, Нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн мэндчилгээг уламжилсан байна.
Д.Амар
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )