Зэвсэгт хүчний уураг тархи болсон их сургуулийг сэтгэлгээний шинэ түвшинд дэмжинэ

2017 оны 10 сарын 25

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ажлаа авснаас хойш БХЯ-ны харъяа агентлаг, байгууллагуудад ажиллаж байна. Зэвсэгт хүчний Жанжин штаб болон харьяа байгууллагуудын дарга удирдлагуудтай уулзаж ажлаа эхлүүлсэн бол өнөөдөр Жанжин Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Монгол Улсын боловсролын ууган байгууллага Үндэсний батлан хамгаалахын их сургууль болон Цэргийн төв эмнэлгийн ажилтай танилцаж үүрэг, чиглэл өглөө.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ҮБХИС болон Цэргийн төв эмнэлгийн бие бүрэлдэхүүнд шинэ Засгийн газрын бодлого, Батлан хамгаалах салбарт хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээ танилцууллаа. Тэрээр дээрх байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үеэр хэлсэн үгэндээ: " 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу төрийн байгууллагын залгамж халааг үргэлжлүүлэн ажиллана. Шинээр байгуулагдсан Засгийн газрын гол баримтлах зарчим бол "Шударга, ёс зүйтэйгээр төрийн албан үүргээ гүйцэтгэх" гэдгийг онцоллоо. Үндэсний батлан хамгаалах сургуулийн хувьд сургалтын хөтөлбөр болоод ном товхимолд өөрчлөлт шинэчлэл хийх шаардлагатай байгааг дурдаад "Батлан хамгаалах салбарын боловсон хүчнийг бэлтгэдэг Зэвсэгт хүчний уураг тархи болсон их сургуулийг сэтгэлгээний шинэ түвшинд дэмжин ажиллах"-аа илэрхийлэв.

Цэргийн төв эмнэлгийн алба хаагчидтай уулзах үеэрээ төр засгаас та бүхний ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн учир сахилга хариуцлага өндөр, иргэдийн зүгээс ямар нэг гомдол чиргэдэл гаргахгүй үүргээ сайн биелүүлэх ёстой гэдгийг онцолсон юм. Тэрээр цааш нь хэлэхдээ бид сэтгэлгээний өөрчлөлт болон шинэчлэл хийхгүйгээр цэрэг армиа орчин үеийн болгоно гэсэн ойлголт байж таарахгүй. Саяхан олон жил яригдсан Батлан хамгаалахын багц хуулиа батлуулж чадсан бол одоо Дайчилгааны тухай хууль , Орон нутгийн хамгаалалтын тухай хууль гарна. Мөн 2001 оноос мөрдөгдөж байгаа Монголын цэргийн номлол шинэчлэгдэхээр яригдаж байна. Өнгөрсөн 16 жилд цэргийн шинжлэх ухаан, дайны арга барил, хүмүүсийн мэргэжлийн түвшин, мэдлэг боловсролд маш их өөрчлөлт орсон. Батлан хамгаалахын багц хууль нь дайчилгаа, орон нутгийн хамгаалалт, зэвсэгт хүчний гурвалсан суурин дээр өөрийгөө хамгаалах хүчнээ бэхжүүлэхээр тусгагдсан. Тиймээс өнөөдрийн энэ нөхцөл байдал, эрх зүйн орчиндоо зохицон өөр болох ёстой. Үүнийг шинэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд бүрэн өөрчилж гүйцэхгүй гэхэд суурийг тавьсан байх ёстой гэлээ. Харьяа байгууллагуудын ажилтай танилцах үеэр Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга Бригадын генерал Х.Батбилэг, ТЗУГ-ын дарга, хурандаа Д.Мөнх-Очир, Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа Х.Батсайхан нар байлцлаа.


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
офицер(43.228.128.195) 2025 оны 03 сарын 13

Цэргийн даргын үнэргүй залуучууд төгсгөж байгаа нөхдүүд болих хэрэгтэй сургалтаа үндсээр солих хэрэгтэй

1  |  0
Ажилтайгаа танилцах (103.9.90.130) 2025 оны 03 сарын 13

АЖилтайгаа танилцсаар л байгаад даргаагийн хүн бас ажилтайгаа танилцана Батлан хамгаалах сайдыг дотроос нь зутгэлээр нь томилохгүй болохоор Цэрэг мэдэхгүй хүмүүст Арми гэж ийм юм гэж танилцуулсаар байгаад энэ салбар капут болж байнаа

1  |  0
ogtoltsson buudal(139.5.219.192) 2025 оны 03 сарын 13

CHOIR TAVANTOLGOIN HOOROND TUMUR ZAM BARICHIHVAL SAINSHAND RUU OCHIJ ACHAA SHILJUULJ ACHIH SHAARDLAGGUI BOLNO

1  |  0
Зочин(66.181.191.189) 2025 оны 03 сарын 13

Оросын ЗХЖШын академи төгссөн нэг хүн л гэрээг нь байгуулж өгсөн шүү дээ. Эд нар өөрсдөө жаахан мэдрэмжтэй баймаар юм

1  |  0
Top