Франц улсын нийслэл Парис хотод метроны буудал дээр Монгол залуу хүний амь аварсан байна. Түүнийг Болдбаатарын Ангараг гэдэг.
Метроны зам руу нэгэн залуу унаж, метронд дайруулахаас өмнө урьтаж Б.Ангараг түүнийг татаж босгосон байна. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Парисын метроны зам руу нэг залуу унаад цаанаас метро ирж байгааг анхааруулж зарлаж байв. Олон хүн байсан ч худлаа орилохоос өөр юм хийдэггүй юм билээ. Би сандраад үсэрч буугаад хувцсыг нь сэт татаж, хөлийг нь ховилоос гаргаад босготол хүмүүс дээрээс татав. Яг юу болсныг ч ойлгох сөхөөгүй асар хурдан хугацаанд амь өрссөн зүйл болоод өнгөрөв. Метро тэр зуур шунгинаад өнгөрөв. Хэсэг тайвширсныхаа дараа өөрийгөө ямар хэнэггүй юм бэ гэж бодож салгалав. Хамгаалагч цагдаа “Түргэн дуудах уу” гэхэд нь юу ч ярьж чадсангүй. Яагаад ч юм бэ бүү мэд. Эндсэн уулчдаа бодоод хоолой зангираад нулимс цийлгэнээд байв” гэжээ.
Үндэсний цамцаа өмсөж явсан Монгол залууд тэнд байсан хүмүүс баяр хүргэсэн байна. Метроны зам руу унаж амиа алдах шахсан Турк залуу түүнд баярласан сэтгэлээ илэрхийлжээ
Т.Түвшин
ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 19 )
Яагаад ч юм бэ бүү мэд. Эндсэн уулчдаа бодоод хоолой зангираад нулимс цийлгэнээд байв” Баярллаа Ангарагаа
Болдогсон бол ”Шударга журам” медалиар шагнахсан. Ангарагт баяр хүргэе !
mongol hyn iim l bdag daa.. mongol hynii os cnanar gadniihaniig gaihuulna daa.
saihan yils byteesen Tand mash ich bayarlalaa. az jargal amjilt Hysen erooe
Ugaasaa gadniihan bol hudalaa orilood l hamgaalagch duudah geed guigeed baidag.
ийм хvний vйлс бvтнээ! Бурхан байдаг бол хариуг нь егч л таараа!!!
Үнэхээр сэтгэлийн сайхан гэдэг энэ байхдаа. Мундаг Монгол залуудаа сайн сайхныг хүсье
Гайхамшигтай, бас аймшигтай. Үнэхээр хараад зогсохын аргагүй байсан байхдаа. Монгол залуу Ангарагтаа сайн сайхныг хүсье, хүний амь аварна гэдэг мундаг шүү
үүнээс хойш бас өөрийгөө сайн бодож бай буянтай хүнийг бурхан ивээдэг гэж
баяр хүргье мундаг юмаа монгол залууд аа амжилт
Баатарлаг үйл бүтээжээ. Баяр хүргэж сайн сайхныг ерөөе.
Mongol hun mash hurdan setgej hurdan shiidver gargadag genid ni baidag ontslog shuu dee.tiim ch uchraas ih avraga Davgadorj olon jil delhiig shuugiulla shuu dee,tiim uchraas uuruuruu baharhaj tolgoi deeguur yavaarai duu mini. chi bol Ih ezen Chingisiin ur sad shuu. gaihamshigt zaluu mini.
Ангарагт Монгол Улсын иргэний нэр төр авхаалж самбааг дэлхийд харуулсанд маш их баяр хүргэж талархал дэвшүүлье. Цаашдын амьдралд нь амжилт хүсье.
Hunleg saihan setgeltei zaluugiin uils ny butej yabag.
сайхан сэтгэлтэй хүмүүс олон байгаасай . зөв хүмүүжилтэй мундаг залуу байна . урт наслаж удаан жаргаарай
мундаг юм аа. хүний сайхан сэтгэл гэж энэ байх даа.
Mundag mundag oor yu gehew hvni nutagt ami orsson shiidwer gargaj eee
Мундаг залуу байна.Монголынхоо нэрийг сайн сайхнаар гаргасан танд талархая
sonin shy...mongol hunii genid ni bdag bhaa..bas l baharhmaar zorig shy..neg bodliin teneg ch yum shig..amhjaagui bol ene garchig uuruur bichegdeh blaa...