Отгонтэнгэр ууланд авиралт хийж байсан 27 уулчны 17 нь амь эрсэдсэн харамсалтай явдал тохиогоод байгаа юм. Сүүлийн хүний цогцсыг өнөөдөр өглөөний 10 цагийн орчимд олсон тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн. Эсэн мэнд бууж ирсэн 10 уулчны эсэн мэнд үлдсэн шалтгааны тухай мэдээлэл сошиал орчинд тавигджээ.
Тухайлбал, уулчид гурван олсонд хуваагдаж явсан байна. Эсэн мэнд ирсэн 10 уулчин нэг олсонд явсан бол 17 хүн хоёр олсонд хуваагдаж өмнө нь явсан аж. Цасан нуранги үүсэх хүчтэй дуу чимээ сонсогдож урд явсан хүмүүс нь алга болонгуут хойно яваа 10 хүн түр зогсч юу болоод байгааг ухаарах сөхөөгүй шоконд орсон байна.
Тухайн үед харанхуй болсон болохоор уулчид маш болгоомжтой бууж, хурдан хугацаанд тусламж дуудахыг зорьсон байна. Улмаар нэгэн айлтай таарч гэрийн эзэгтэйтэйнх нь гар утсаар нь Улаанбаатар руу яаралтай холбоо барьжээ. Тэгээд гурван хүн нь буцан явж бусдыгаа хайх оролдлого хийсэн байна. Уулчид утсаар ярихдаа “Цасан нурангид дарагдсан хүмүүсийн гэр лүү хурдан очоорой. Дэргэд нь байгаарай. Биднийг хот руу буцаж буй нисдэг тэргэнд суулгах зай байгаа, суугаад яв гэж байна. Бид эндээс түрүүлээд явахгүй. Цасанд хучигдсан найзуудыгаа эхлээд эндээс явуулчхаад араас нь гэртээ харина” гэж ярьсан мэдээлэл байгаа юм. Цахим сайтуудад байгаа мэдээллээр 10 хүн эсэн мэнд үлдсэний шалтгаан нь тэднийг ахалж урд нь явсан хүн зургийн аппаратаа цааш нь далд хийх гээд 30 секунд орчим саатсантай холбоотой гэнэ. Энэ хооронд цас цөмөрч өмнө нь явсан 17 хүн ангал руу унасан байна. Авирагчид уулын уруу буухдаа гурван олсонд хүнд, хөнгөн жингээ тэнцүүлж хуваагджээ. Хэрвээ 30 секунд зогсоогүй бол бүгд л хавцал руу унаж эрсдэх магадлалтай байжээ. Эрлийн ажиллагаанд 200 гаруй алба хаагч, 30 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна. Талийгаачдын ар гэр, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.
Б.Янжиндулам
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 36 )
tuiliin haramcaltai hereg bolloo mash ih garz garlaa mongolchuud min zoohuulee bj jaahan bodoltoi uhaalga hodloh hashir holin bodol heregteig haruulj bna Deer ueiin ovog deedec Doloo hemjij nev ogtol gedgiig bodoh l boljee Um cain amgalan boltugai um ma ni bad ma hum
Huurhuu .
Ih l olon hunii amiar tom surgamj avlaadaa.uneheer haramsaad barshgui.tedni suns Amar amgalang olon boltugai um maani badmi hum
Gai helj ireh bishde huurhii.ar geriihend ni gun emegnel ilerhiileye.um sain amgalan boltugai
Туршлагатай уулчид нь ямар улиралд хэзээ аль талаас нь хэдэн цагт авираад буцахдаа хаагуур яаж буусан тухайгаа хаана нь отоглож болох тухай гарын авлага зөвлөмжийг хуваалцдаг баймаар юм.Гадныхан Монголд яаж 1 төгрөг илүү зарцуулахгүйгээр маш хямд аялах зөвлөмжийг бие биедээ хүргэсээр Тэнэмэл хэрмэл жуулчид их болсон байна.
Байгаль дэлхийн гэнэтийн үзэгдэлд хүн хүчин мөхөсдсөн нөхөж баршгүй гэнэтийн үйл явдал болоод өнгөрсөнд хэнийг ч буруутгах хэрэггүй юм. Амь эрсэдсэн хүмүүсийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье...
Amid uldsen humuusiinh n tuluu bayrlahiin orond zagnachhiima zarm neg setgegdel bichsen erguunuud. Bidnii hen n ch ter uyiin nuhtsul baidliig medku oilgohchgui uchir busdiig buruutgalgui muruuruu baitsgaa!!!
End heniig ch buruutgah hereggui.Hen hezee ch uhlee songodoggui shude.Amid uldsen 10 hun yaj amidiin tamd unaj bgaa bol gehees l zurh shimshreed bhiin.Um sain amgalan boltugai
Ер нь манайхаан хамаа намаагүй уул хайрханд битгий гарч бай.
10 hunii zarim n uulchid yum bol margaash ugluu n avrah ajil hiij boloh l baisan shdee.Ontsgoigiinhon ch bas yalgaagui uulchid bish shuudee. Setgel dutsan yumuudaa.Yadaj avrah bolomjgui yum bol uuland honolguigeer 23 hunee turuulj buulgaad tsag aldalgui holboo barichihguidee.
Төрийн тахилгатай хайрхан шүү дээ. амь үрэгдсэн хүмүүсийг одоо буруутгаад яахав. гэхдээ хойшид бодолцмоор л байгаа юм даа. Өвөгдийн ухаан айхтар шүү. үгэнд нь орлоо гээд хэзээ ч буруудахгүй шүү.
Ewii dee, enhiin tsagt yamr neg owchin zowlongoor bish hobby sonirhloosoo bolj endne gedeg 1 talaas ih haramsaltai nuguu taldaa mash surgamjtai yawdal bolje. Butsasniig buruutgadaggui gedeg shu humuusee. Um sain amgalan boltugai
Syyliin yed iim ch hool tiim ch emchilgee turah goo saihan alhah geed l fb r yanz byriin yum yavaad bh yum bygd l ayalaad alhaad aviraad bdg bolson bn gevch ene byhnii tsaadah ersdeliig sain tootsoj zuv hymyysee olj yavah heregtei bhaa. Yum yumand sarvalzaad amjilt oloh ni yu l bol bodoh l heregtei yum shig
Ard uldsen arvan hun oorsdiigoo bitgii buruutgaarai setgeliin tenheetei baigaarai ta nar mini mongoliig daasan tahilagtai tom uulruu yund avirav daa
17uulchin zorigt noirsogchidiin ar geriinxen Ezen Burxani iweel eruulur ervvl urt udaan naslsx bolttugai
im uchir ter edrsdeltei alxam hij amia aldsam mgl 17xvniiig Burxan Ezen uurin shvvlter svnsiig amar taiwandaa orondoo noirsuulax bolna
Ymar teneg songolt hiigeee we xvn xoid turul ene ter baixgvi xvn erduu gantsxan amidraad boloo shvv de Tim uchiras uchir utgatai zvild itgex estoil do
yagaad ter dogshin uul ruu emegtei hun avch yavsan yum be
Бурхан болоочид маань хойд төрөлдөө хурдан төрөх болтугай. Ум сайн амгалан байг. Ар Гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлье. амьд үлдсэн хэдэн Монгол үнэт эрдэнүүддээ өөрсдийгөө битгий буруутгаарай, сэтгэлийн тэнхээтэй байхыг хүсье. Та нарт тун хүнд явдал тохиолджээ.
Харамсаад барамгүй уй гашуудал монгол хэд билээ ингээд бөөнөөрөө осолдоод байдаг хайран залуус бурханы оронд очоод млгголдоо эргэн төрөөрэй ум мааний бадми хум
Хайран хүний амь. Хөөрхий дөө. Амь гарсан нь яамай, буруутгах шаардлагагүй. Монголчууд минь байгаль дэлхийгээ л хайрлах хэрэгтэй байгаа юм даа.
бурхан ершеег хеерхийс минь хайран ч залуус ум сайн амгалан болтугай
Эд нар уулчид юм бол яагаад аврах ажиллагаа эхлуулгуй юм яагаад онцгойгицнхон аврах естой юм тэр онцгойгийнхон та нараас илуу уулчин биш биз дээ
Yaagaad irsen zamaaraa buulgui ter zamiig songoson yum be!Amid garsan humuust az taarsan l ba.Ami uregdegsed 2 olsond olnooroo orsnoos amia aldlaa l geed bn.Getel unende aztanguud neg olsond hamgiin olnooroo zuugdsen ba sh te!Taliigaachdiin ger buliig tavlaj baiga yum shig amid garsnaa gaihuulj, bitgii olon yum dongosood bai!Tedgeer humuus zugeer l us uuh tavilantai baij!Deer doorgui tsasan nurangi, havtangiin gulgalt hoyoroo yalgahgui baij!
уул үзээгүй байж хормой шуух гэж бүүр хуучны үг бий. үйл лайгаа эдлээд ганц хоёроороо л авирна биз . баахан алхагчидыг аваачаад ангалруу хийчих юм да. ум ма ни бад ми хум
уулаа бүрэн гүйцэд сайн судлаагүй гарсны гор гарч дээ, ум мааний, уулаас сайн мэддэг байсан бол энд ийм ангалтай хэсэг байдаг гээд тийш нь зүглэхгүй л байх байсан даа, анх гарч ирсэн замаараа буцахгүй яах гэж тийш нь явав даа