Засаг дарга С.Батболд, НХТЕТГ-ын дарга Э.Анар нарын хууль бус зөвшөөрөл хэрээс хэтэрлээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 25

   Э.Бат-Үүлийн цуцалсан газрыг С.Батболд эзэмших зөвшөөрөл өгчээ

    Сүхбаатар дүүргийн долдугаар хороо, Денверийн гудамж, "Хийморь 11" орон сууцны зүүн талд, бохирын шугаман дээр барилга барих гэж байгаатай холбоотойгоор оршин суугчид эсэргүүцэж эхэлжээ. Тус газарт иргэн Ц.Батбаатар нь 300 метр квадрат газар эзэмшдэг ба барилга барих үндэслэл байхгүйг иргэд тайлбарлаж байна. Учир нь бохирын шугаманд дээр барилга барих боломжгүйгээс гадна, барилга хоорондын зай хэт ойр, орон сууцны цонх таглаж барилга барих боломжгүй юм. Бохирын шугаман дээр барилга барьж олон мянган иргэдийн амьдрах орчин, аюулгүй байдалд заналхийлж байна гэж оршин суугчид бухимдаж байна. Тухайн газар дээр барилга барих, эзэмших зөвшөөрөл өгсөн төрийн албан хаагчдыг асуудлаа эргэж харахыг оршин суугчид сануулж байгаа юм.

Энэ газрын зөвшөөрлийг Нийслэлийн Засаг дарга 2013 оны А/1050 тоот захирамжаар эзэмших зөвшөөрөл олгосон ба 2015 онд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл А/66 тоот захирамжаар цуцалж байжээ. Гэвч газрын зөвшөөрлийг цуцалсан учраас иргэн Ц.Батбаатар нь шүүхэд хандсан байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Нийслэлийн Засаг даргаас хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай тул тодруулсны үндсэн дээр дахин шинэ захиргааны акт гартал Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/66 дугаар захирамжийг түдгэлзүүлсүгэй” гэжээ. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн захирамжийг түдгэлзүүлжээ. Иймд Засаг дарга Э.Бат-Үүл нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдсан ч өнгөрсөн оны тавдугаар сарын 18 –нд дахин Ц.Батбаатарын талд шийдвэр гаргасан байна. Ингэж хууль шүүхийн байгууллага оршин суугчдын бус барилга барих гэж буй эздийн талд шийдвэр гаргажээ. Харин Нийслэлийн Засаг дарга С.Батболд энэ оны хоёрдугаар сарын 3-нд захирамж гаргаж, иргэн Цогтбаярын Батбаатарт дээрх 300 метр квадрат газрыг эзэмших, ашиглах зөвшөөрөл олгожээ.

 


Хотын даргын захирамжийг үндэслэн Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлтийн, Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар Архитектор төлөвлөлтийн даалгавар өгч, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосон байна. Үүнээс хойш тус газар дээр хашаа барьж, газрыг ухаж эхэлжээ. Барилгын ажлын гүйцэтгэгчээр "Зангараг хайрхан констракшн"ХХК компани ажиллаж байгаа ба иргэдэд “Шугамын ажлыг засварлах ажил хийж байна” гэж тайлбарласан байна. Гэвч бохирын шугаман дээр хавтан байрлуулж далан босгож, дээр нь гурван давхар барилга барихаар төлөвлөсөн аж.

Бохирын шугаман дээр барилга барихыг хориглодог ба шугамыг шилжүүлсний дараа барилгын ажлыг эхлүүлэх ёстой байдаг байна. Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар Архитектор төлөвлөлтийн даалгавартаа Ус суваг удирдах газартай зөвшилцөн бохир усны шугамыг шилжүүлсний дараа барилгын ажил гүйцэтгэх шаардлагатай талаар тусгасан ч газрыг эзэмшигч Ц.Батбаатар нарын зүгээс үл ойшоож, барилгын ажлыг эхлүүлээд байгаа юм байна. Тухайн газар дээр дэлгүүр, ресторан, фитнесс клуб байгуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анарын гаргасан

Архитектор төлөвлөлтийн даалгавар


Иргэдийн нэрээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн зөвшөөрөл авчээ

    Иргэн Ц.Батбаатар нь тухайн газар дээрээ барилга барих зөвшөөрөл хүсэхдээ оршин суугчдын нэрийг барьж, иргэд зөвшөөрсөн мэтээр хуурамч бичиг бүрдүүлэн өгсөн байна. Нийт 66 айлыг барилга барихыг зөвшөөрсөн хэмээн оршин суугчдын гэрийн хаяг, нэрийг ашиглан хуурамч бичгийг Нийслэлийн хот төлөвлөлтийн, Ерөнхий төлөвлөгөөний газарт өгчээ.

Тухайн орон сууцны СӨХ-ны дарга энэ асуудалд анхаарал хандуулахгүй байгаа аж. Иргэдийн нэрсийг гаргаж, зөвшөөрсөн хэмээн газрын зөвшөөрөл авахад СӨХ оролцсон хэмээн оршин суугчид үзэж байна. СӨХ иргэдийн мэдээллийг барилга барих гэж буй хүмүүст гаргаж өгсөн байх магадлалтай гэнэ.

Барилга барих зөвшөөрөл олгосон төрийн байгууллагууд энэ асуудалд анхаарал хандуулахгүй байна гэж иргэд ярьж байна. Оршин суугчдын байрны цонхыг таглаж, бохирын шугаман дээр барилга барих гэж буйг оршин суугчид хатуу эсэргүүцэж байгаа юм.

Ц.Галбаатар: Олон айлын цонхыг хаагаад барилга барих гэж байна

(Хийморь орон сууцны оршин суугч)

  Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл 2015 онд газрын зөвшөөрлийг нь цуцалсан байдаг. Гэтэл 2017 онд эргүүлээд Нийслэлийн Засаг дарга С.Батболд газрын захирамжийг нь сэргээсэн байна лээ. Барилгын архитехторыг нь хотын Ерөнхий архитехтор Э.Анар өгөөд, гэрчилгээг нь гардуулаад өгсөн байгаа юм. Та бүхэн энэ газрыг харж байна. Долоон ширхэг модны үндсийг нь аваад хаясан. Дээр нь энэ моднууд дээр шувуунууд үүрээ зассан байна. Ингэж энэ хүмүүс оршин суугчдын эрх ашгийг ноцтой зөрчөөд зогсохгүй, байгаль орчинд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулж байгааг онцгой анхаарах хэрэгтэй. 

Арваннэгдүгээр хороолол маш олон мянган хүн амтай. Гэтэл нийтийн бохир усны шугам дээр байшин барих гээд зураг төслөө гаргачихсан байна. Ямар эрх тарахтай хүмүүс зөвшөөрөл өгч байдаг байна. Энэ олон айлын цонхыг хаагаад барилга барих гэж байна. Би энэ дээр барилга бариулахгүй.

Д.Отгонбаяр: Хотын дарга С.Батболд огцрох хэрэгтэй

 (Хийморь орон сууцны оршин суугч)

 Би энд долоон жил амьдарч байна.  Энэ барилгыг барьснаар манай орон сууц хотын төвд хэрэггүй болж байна. Маш олон айлын цонхыг таглаж баригдана. Хэн тэгж цонхоо таглуулж барилга бариулахыг хүсэх юм бэ. Хотын дарга нар үүнийг ойлгож байгаа зүйл байна уу. Барилга баривал хотын зах руу цөндөө л газар байна шүү дээ. Хууль бус ямар ч үндэслэлгүй шийдвэр гаргаж байгаа хотын дарга С.Батболд огцрох хэрэгтэй. Эсвэл энэ шийдвэрээ цуцлах шаардлагатай байна.  

     Бохирын шугаман дээр барилга барих нь хэр зохистой байх талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч Д.Ганчимэгээс тодруулахад “Инженерийн шугам сүлжээ, хамгаалалтын зурвас нь норм дүрмээр зохицуулагддаг. Эрчим хүчний тухай хуульд инженерийн шугам сүлжээ бүхий газарт барилга байгууламж барихыг хориглодог” гэлээ. Ингэж хууль бусаар зөвшөөрөгдөөгүй газар барилга барих гэж буйд оршин суугчид хатуу эсэргүүцэж байна.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Нийслэлийн хот төлөвлөлтийн, Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар нарыг оршин суугчдын зүгээс газрын зөвшөөрлийг нь цуцлахыг шаардаж байгаа юм. Барилга барих боломжгүй газарт нийслэлийн удирдлагууд зөвшөөрөл өгсөн нь авлига авсан байж болзошгүй гэж иргэд үзэж байгаа аж. Дашрамд дуулгахад, эдгээр албан тушаалтны газар олголт, барилгын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй холбоотой маргаан сүүлийн үед их гарах болсон байна.

Т.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 45 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.229.122.253) 2025 оны 03 сарын 13

АНАРТ БУРУУ БАЙХГҮЙ. БАТБОЛД СДААД Л БУРУ БГА. АНАРЫГАА ДАРАМТАЛЖ БАЙГААШДЭ

1  |  0
ХЭЭЦЭС(202.72.245.203) 2025 оны 03 сарын 13

БҮЛБИЙЧИХЭЭД ХОГИЙН ХҮҮР ШҮҮ

1  |  0
зочин(122.201.27.244) 2025 оны 03 сарын 13

барьж дуусаад,барьсан байшиндаа үнэлгээ хийлгээд зөвшөөрөл өгсөн Хотыг шүүхэд өгөөд шүүх дээр ялалт байгуулаад хэвтчихнэ дээ.19 хороололд нэг тийм байшин байгаа даа.

1  |  0
МЭДЛЭГТЭЙ ХҮН(202.179.27.59) 2025 оны 03 сарын 13

ИРГЭНИЙ ХУУЛИЙН ДАГУУ ОРШИН СУУГЧИД ШҮҮХЭД ХАНДАХ ЭРХТЭЙ. ХОХИРОЛ, ҮР ДАГАВРАА БУРУУТАЙ ЭТГЭЭДЭЭР ТӨЛҮҮЛЭХ ЭРХТЭЙ. ЭНЭ ГАЗАР ГЭРЭЭГЭЭР ЭЗЭМШИХ БУЙ ТӨРИЙН ӨМЧИЙН ГАЗАР ТУЛ ЯАЖ ШИЙДЭХ ЭРХ НЬ ТӨРД БАЙГАА.

1  |  0
ЗӨВ ХҮН(202.179.27.59) 2025 оны 03 сарын 13

ИРГЭНИЙ ХУУЛИЙН ДАГУУ ОРШИН СУУГЧИД ШҮҮХЭД ХАНДАХ ЭРХТЭЙ. ХОХИРОЛ, ҮР ДАГАВРАА БУРУУТАЙ ЭТГЭЭДЭЭР ТӨЛҮҮЛЭХ ЭРХТЭЙ. ЭНЭ ГАЗАР ГЭРЭЭГЭЭР ЭЗЭМШИХ БУЙ ТӨРИЙН ӨМЧИЙН ГАЗАР ТУЛ ЯАЖ ШИЙДЭХ ЭРХ НЬ ТӨРД БАЙГАА.

1  |  0
МУУ ХҮН(202.179.27.59) 2025 оны 03 сарын 13

ИРГЭНИЙ ХУУЛИЙН ДАГУУ ОРШИН СУУГЧИД ШҮҮХЭД ХАНДАХ ЭРХТЭЙ. ХОХИРОЛ, ҮР ДАГАВРАА БУРУУТАЙ ЭТГЭЭДЭЭР ТӨЛҮҮЛЭХ ЭРХТЭЙ. ЭНЭ ГАЗАР ГЭРЭЭГЭЭР ЭЗЭМШИХ БУЙ ТӨРИЙН ӨМЧИЙН ГАЗАР ТУЛ ЯАЖ ШИЙДЭХ ЭРХ НЬ ТӨРД БАЙГАА.

1  |  0
САЙН ХҮН(202.179.27.59) 2025 оны 03 сарын 13

ИРГЭНИЙ ХУУЛИЙН ДАГУУ ОРШИН СУУГЧИД ШҮҮХЭД ХАНДАХ ЭРХТЭЙ. ХОХИРОЛ, ҮР ДАГАВРАА БУРУУТАЙ ЭТГЭЭДЭЭР ТӨЛҮҮЛЭХ ЭРХТЭЙ. ЭНЭ ГАЗАР ГЭРЭЭГЭЭР ЭЗЭМШИХ БУЙ ТӨРИЙН ӨМЧИЙН ГАЗАР ТУЛ ЯАЖ ШИЙДЭХ ЭРХ НЬ ТӨРД БАЙГАА.

1  |  0
Иргэн(183.81.171.3) 2025 оны 03 сарын 13

Шүүхийн шийдвэр гарсан байна. Наад газрын эзэн чинь шүүх дээр Э.Бат-Үүлийг ялсан байна. Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан бол биелүүлэхээс өөр арга байхгүй

1  |  0
zochin(124.158.109.232) 2025 оны 03 сарын 13

Umchuu absan bailaa ch gesen bohiriin shugam bgag medej l bj taraa ch de nvdend zubhun mungu l haragddag l hvn bh ter Ts.Batbaatar ni

1  |  0
Оршин суугч (203.91.118.106) 2025 оны 03 сарын 13

Айлуудаас нь зөвшөөрөл авсан гээд хуурамч гарын үсэг бичиг баримт бүрдүүлээд зөвшөөрөл авчихсан юм бна лээ харсаан .Мөн сөхтэй ч хуйвалдсан байж болзошгүй байгаа оршин суугчид удахгүй сөхийн асуудлйг ярьж шийднээ.Харин та нар оруулсан хөрөнгөөрөө хохирно шүү.

1  |  0
Оршин суугч (203.91.118.106) 2025 оны 03 сарын 13

За яахав та нар барьж л бай дуусаных нь дараа унагачихдаг арга бий .Хахуул өгсөн мөнгө ,оруулсан хөрөнгөөрөө хохироод үлдэнэ дээ та нар

1  |  0
Оршин суугч (203.91.118.106) 2025 оны 03 сарын 13

За яахав та нар барьж л бай дуусаных нь дараа унагачихдаг арга бий .Хахуул өгсөн мөнгө ,оруулсан хөрөнгөөрөө хохироод үлдэнэ дээ та нар

1  |  0
Зочин(203.91.118.106) 2025 оны 03 сарын 13

Маш зөв асуудлыг хөндсөн шударга сэтгүүлчид баяр хүргэе.Батболд гэдэг нөхөр арай дэндэж бнаа.Маш шуурхай огцруулах хэрэгтэй.орон сууцны барилгаас 2-3 метр зайнд тэгээд сантехникийн шугаман дээр айлуудын цонхийг хаагаад барилга барьдаг журам хаана ч байхгүй шүү.19-ын тэмээтэй хөшөөний хажууд 12 давхар барилга бариад буруу нь шүүхээр тогтоогдоод царцсаныг энэ барих гээд байгаа нөхдүүд очоод нэг үзчихээрэй тийм л болно шүү.

1  |  0
Иргэн(202.9.42.193) 2025 оны 03 сарын 13

ХОТЫН МЭРИИГ ОГЦРУУЛАХ ХЭРЭГТЭЙ .УЛСЫН КОМИССЫН ГҮШҮҮДИИ(БАРИЛГА ХҮЛЭЭЖ АВДАГ) ШАЛГААД ЗАЙЛУУЛ БИЧИГ БАРИМТЫГ ХУУРАМЧААР ҮЙЛДЭНЭ ЭДНИИ ГАРЫН ҮСЭГТ ЧАНАР ХАМААГҮЙ ЗӨВХӨН МӨНГӨ АХИУХАН БАЙХАД БОЛОО

1  |  0
bolioch(182.160.37.54) 2025 оны 03 сарын 13

odoo ene hotiin tuviin jaahan gazar hulgai mayagaar baishin barilga baridag nuhduudtei huuli shuuh gj zavaarch baihaar shuud adilhan huch hereglej temtseh tsag ni bolson.tegehgui bol ene luivarchid bur ingej bdag yum gsn baidaltai

1  |  0
Зочин(104.174.38.165) 2025 оны 03 сарын 13

Энэ Анар чинь Бадамжунайн хүргэн гэсээн

1  |  0
NIISLEL HUN(78.245.100.57) 2025 оны 03 сарын 13

HELEED BAIGAA SHUU!! HOTIIN DARGIIG HOTOD TURJ USSUN HUNEER SONGOO GEED..! TIIM JURAM GARGAH HEREGTEI. TEGEHGUI BOL HUDUUNII HUN YAJ HOTIIN BIDNIIG OILGOH VE DE..! HOTIIN HEDEN AM AMSAR BULAN TOHOI DOSH DOVIIN NERIIG BIDNII UED MEDDEG SHIG MEDEHGUI TSAAD SUM AIMGAA L BODOJ HOTIIG MAANI ZARJ URAHAA L BODNO. TER ALIMAN ULAAN HATSART YALAA TERNEES HOT MAANI ZAMBARAAGUITEJ EHELSEN. BATUULEES BUSAD HOTIIN MER DANDA HUDUUNIIH BID NEG TIISH BOLGOH HEREGTEI!!!

1  |  0
zochin(88.130.50.66) 2025 оны 03 сарын 13

Ulaanbaatar hotijn zahiragchijn alban tushaal- gazar zarj mngo oloh alban tushaal bolj de. oor hijh jum bhgui. Gazar, talbaig une hurgej zarchaad l, melijgeed suuj baidag heden hun bh shug bna.

1  |  0
zochin(88.130.50.66) 2025 оны 03 сарын 13

Ulaanbaatar hotijn zahiragchijn alban tushaal- gazar zarj mngo oloh alban tushaal bolj de. oor hijh jum bhgui. Gazar, talbaig une hurgej zarchaad l, melijgeed suuj baidag heden hun bh shug bna.

1  |  0
zochin(88.130.50.66) 2025 оны 03 сарын 13

Ulaanbaatar hotijn zahiragchijn alban tushaal- gazar zarj mngo oloh alban tushaal bolj de. oor hijh jum bhgui. Gazar, talbaig une hurgej zarchaad l, melijgeed suuj baidag heden hun bh shug bna.

1  |  0
энхээ(66.181.179.180) 2025 оны 03 сарын 13

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар гэж бүтэхгүй газар байнаа хамаг эрх мэдэлийг авчаад хууль бус олголт чанар ажил хүлээн авдаг энэ газрыг нэг анхаармаар юм.

1  |  0
Zochin(66.181.176.204) 2025 оны 03 сарын 13

Ih hurliin darga gazriin naimaachin 60 ter bumiin gol dur Enhboldiin huu Anar ym bain tegeheer naanah chin oilgomjtoi

1  |  0
авлига(202.9.41.229) 2025 оны 03 сарын 13

Шүүхэд авлига өгсөн байх магадлалтай байна. Түүнээс яаж ийм газар барилга өгөхийг зөвшөөрөөд байна вэ. Арай ч дээ.

1  |  0
зочин(185.140.114.133) 2025 оны 03 сарын 13

энэ сайт хүмүүсийг хагаралдуулсан мэдээ оруулж байх юмаа.Тийм л юм бол энэ хүмүүс шүүх дээр ялаад ажлыг нь зогсоохгүй яасын.Газрын эзэн шүүх дээр ялаад газраа авсан байна.Өөр яахын?

1  |  0
Зочин(185.186.76.11) 2025 оны 03 сарын 13

Шүүх шийдвэрээ гаргачихаад Шүүхийн шийдвэрийг л биелүүлсэн байна шдэ.Хэрвээ Батболд Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол өөрөө хариуцлага хүлээх болно.Тийм болохоор шүүхийн шийдвэрийг дагах нь зөв.

1  |  0
зочин(83.170.70.122) 2025 оны 03 сарын 13

Шүүхийн дээр Хууль,Хуулийн дээр Хөх тэнгэр байна гээд Үндсэн хуулиндаа заачихсан юм чинь шүүх дээр ялчаад байхад нь Шүүхийн шийдвэрийг дагаж зөвшөөрлийг нь өгөх нь зөв шүү

1  |  0
зочин(83.170.70.122) 2025 оны 03 сарын 13

Шүүхийн дээр Хууль,Хуулийн дээр Хөх тэнгэр байна гээд Үндсэн хуулиндаа заачихсан юм чинь шүүх дээр ялчаад байхад нь Шүүхийн шийдвэрийг дагаж зөвшөөрлийг нь өгөх нь зөв шүү

1  |  0
зочин(83.170.70.122) 2025 оны 03 сарын 13

Шүүхийн дээр Хууль,Хуулийн дээр Хөх тэнгэр байна гээд Үндсэн хуулиндаа заачихсан юм чинь шүүх дээр ялчаад байхад нь Шүүхийн шийдвэрийг дагаж зөвшөөрлийг нь өгөх нь зөв шүү

1  |  0
зочин(192.241.138.222) 2025 оны 03 сарын 13

Шүүх газрыг нь олго гээд шийдвэр гаргачихсан байхад зөвшөөрлийг нь олгох нь зөв шдээ.Шүүхийн шийдвэрийг яалтай нь билээ

1  |  0
Бороо(185.186.76.11) 2025 оны 03 сарын 13

Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар Архитектор төлөвлөлтийн даалгавартаа Ус суваг удирдах газартай зөвшилцөн бохир усны шугамыг шилжүүлсний дараа барилгын ажил гүйцэтгэх шаардлагатай талаар тусгасан ч газрыг эзэмшигч Ц.Батбаатар нарын зүгээс үл ойшоож, барилгын ажлыг эхлүүлээд байгаа юм байна ГЭЖ БИЧСЭН БАЙНА ТЭГЭХЭЭР ХЭНИЙ БУРУУ ВЭ НААД БАРИЛГА БАРИХ ГЭЖ БАЙГАА ИРГЭН ЧИНЬ БАРИЛГАА НУРААЛГАХААС АЙДАГГҮЙ ЮМ БАЙХДАА

1  |  0
Жаргал(124.158.90.51) 2025 оны 03 сарын 13

Шүүхийн шийдвэрийн дагуу явахгүй яах вэ дээ. дураараа юм ярьж бичиж байх юм. Шүүхээр ялсан бол зөвшөөрлөө авах нь тодорхой юм бишүү

1  |  0
Зочин(183.81.171.3) 2025 оны 03 сарын 13

Шүүрээр ялсан бол буцааж зөвшөөрлийг нь олгохоос яадаг юм ойлгомжтойшд. Тэнэг тэнэг бичих юмаа олж ядах юмаа нээрээ

1  |  0
Өлсөгч Батдэлгэр(202.70.46.210) 2025 оны 03 сарын 13

Сайн байцгаана уу?Би өлсгөлөн зарласан ”Бүрэн цутгамал” ХХК-ийн захирал Б.Батдэлгэр байна. Манай компани 2013 онд ”Сант” сургуулийн өргөтгөлийн барилгыг барьсан бөгөөд нийт зардал 1.7 тэрбум ₮, Сант сургуулиас авсан нь 1.2 тэрбум ₮, манай ажлын үлдэгдэл хөлс 500,0 сая ₮-ийг өгөхгүйн тулд ЭХТА-ийн 148.4.Залилангийн хэргээр 2014.03.17-ны өдөр эрүүгийн хэрэгт яллагдагчаар татан нийт 756 хоног болж, 2016.04.11-ний өдөр хэрэгсэхгүй болсон. ЭХТА-ийн 111.1.Хүний нэр төр гутаах.эрүүгийн хэрэгт яллагдагчаар татан нийт 413 хоног болж,2016.04.11-ний өдөр хэрэгсэхгүй болсон. 2015.02.11-нд ЭХТА-ийн 174.2.

1  |  0
анарт(202.9.41.229) 2025 оны 03 сарын 13

Энэ анар гэж дүүрсэн нэг нөхөр байна аа. Батболд энэ хулгайчийгаа хөөж явуулаачээ. Батболд ч бас өөрөө хулгайч доо. Хулгайч хулгайч аа хөөж чадахгүй юм банйа л даа.

1  |  0
анарт(202.9.41.229) 2025 оны 03 сарын 13

Энэ анар гэж дүүрсэн нэг нөхөр байна аа. Батболд энэ хулгайчийгаа хөөж явуулаачээ. Батболд ч бас өөрөө хулгайч доо. Хулгайч хулгайч аа хөөж чадахгүй юм банйа л даа.

1  |  0
Top