Заамарт олгогдсон 15000 га газрын лицензийг цуцлахыг шаардаж жагслаа

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 24

 Төв аймгийн Заамар сумын Төмстий багт олгогдсон 15000 га газрын лицензийн зөвшөөрлийг эсэргүүцэж  тус сумын малчид, иргэд өнөөдөр Зуун мод хотод жагсаал зохион байгуулж байна.

Аймгийн засаг дарга Ж.Батжаргал, аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат нар нь тус газрыг уул уурхайн зориулалтаар өгсөн гэж буруутгаж буй юм. Төв аймгийн Заамар суманд “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд Заамар сумын 15 мянган га газарт “Эрдэнэсийн эрэг” ХХК-д хууль бусаар тусгай зөвшөөрөл олгосон аж. Өмнө нь тус суманд “Алт-1” хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан байна. Ингэхдээ нэг ч удаа нөхөн сэргээлт хийгээгүй, малчдын амьдрах орчин, мал аж ахуйг хөгжүүлэх боломжийг хаасан гэж тэд үзэж буй юм. Гэтэл дахин “Алт-2” хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгааг нутгийн иргэд эсэргүүцлээ.

 Тусгай зөвшөөрөл олгосон 15 мянган га талбай нь сумын төвийн малчдын өвөлжөө, хаваржаа бүхий түүхийн дурсгалт газруудыг хамардаг ажээ. Мөн эрт үеэс уламжлан ирсэн тахилга шүтлэгтэй уултай төдийгүй байгалийн үзэсгэлэнт газар нутагт, аргаль, угалз зэрэг нэн ховор амьтад нутагладаг байна. Иймд газрын зөвшөөрлийг цуцлахыг шаардаж байгаа юм. Аймгийн засаг дарга Ж.Батжаргал, аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат нар жагсагчдад тайлбар хийж, энэ асуудалд өөрсдийгөө буруугүй гэсэн байна. Зуун мод хотод болж буй иргэдийн жагсаал үргэлжилж байна.   
  Төв аймгийн АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Бямбадорж энэ талаар дараах бичлэгийг олон нийтэд хүргээд байна.

   

Т.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.181.150) 2025 оны 03 сарын 13

Монголыг хэдэн малчин тэжээж байна уу, Эрдэнэт мэтийн уул уурхай тэжээж байна уу?!?!?! Үүнийг ойлгооч дуракуудаа

1  |  0
Zochin(69.138.178.124) 2025 оны 03 сарын 13

Zuv zuv demjij bna

1  |  0
Зочин(122.201.22.33) 2025 оны 03 сарын 13

Алт 2 хөтөлбөрийг зогсоох хэрэгтэй . Дэмжиж бна. Урагш аа

1  |  0
Top