“Шарк Танк”-ийн тоогоогүй “3 сур” аппликейшнд “Тауэрсофт” компани 25 сая төгрөг өгнө

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 23

“Шарк Танк” шоуны өчигдрийн дугаарт  25 сая төгрөгийн санхүүжилт хүссэн “3 сур” аппликейшнийг санаачилсан хүүхдүүд оролцсон билээ. Тус аппликейшн нь багш, сурагч, эцэг эхийг холбоход чиглэсэн юм. Өөрсдийн санаачилсан аппликейшнаа чадварлаг танилцуулж буй хүүхдүүд Шаркуудаас өндөр үнэлгээ авсан. Гэвч бүх Шаркууд “3 сур” аппликейшнийг ирээдүйгүй хэмээн татгалзсан хариуг өгсөн юм.

Тэгвэл цахим орчинд тус хүүхдүүдийн хийж бүтээх эрмэлзлэлийг дэмжсэн олон эерэг сэтгэгдлүүд бичигдээд байна. Зарим нь бүүр хүүхдүүдийн санаачилсан апплекейшнийг дэмжиж санхүүжүүлэхээ мэдэгдээд байна. Тодруулбал, “Тауэрсофт” ХХК-ийн хамт олон багаараа тус аппликейшнд хөрөнгө оруулахаа мэдэгдлээ. Тус мэдэгдэлд “3 Сур апп-д Шаркууд хөрөнгө оруулалт хийхээс татгалзвал манай Towersoft LLC / Тауэрсофт ХХК  багаараа хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байна. Ахын дүү нар холбогдоорой. Энэ хүүхдүүдэд хүртэл шэйрлээд өгөөч найзууд аа. Mongol TV SharkTank Mongolia холбоо барих мэдээллийг нь өгч болох уу? Тэдний хандлага, сэтгэл, тэмүүлэл мундаг байна. Алдаж, онох, зүтгэх боломжийг нь олгоё” гэжээ.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Луйвар(139.5.218.172) 2025 оны 03 сарын 13

Ард тvмний татварын менгеер баяжичхаад эргээд ард тvмнийг санхvvжvvлнэ ч гэх шиг хол очиж хуцаарай!!!

1  |  0
боогий(103.10.23.130) 2025 оны 03 сарын 13

монголын ард түмний баялгийг мэдээлэлд ойрхон байсан хэдэн луйварчид л хувааж идэж байгаа үхсэнийх нь шарктанк байдаг юм

1  |  0
Фиш (202.9.42.84) 2025 оны 03 сарын 13

хэдэн луйварчин суучихаад шарк танк ч гэх шиг.

1  |  0
зочин(202.70.46.211) 2025 оны 03 сарын 13

Шарктанк гэж юу гэсэн үг юм бэ??монголоор хэлж болдоггүй юмуу?худлаа мэдэмхийрч эсвэл зорилгогүйгадаад үгээр гангарч сагсганаха боль дандаа шоу ,шоу

1  |  0
Top