Гадаад паспортын үйлчилгээнд пос машин ашиглаж байна

2017 оны 10 сарын 18

 

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас бүртгэлийн үйл ажиллагааг түргэн шуурхай хүргэх зорилтын хүрээнд банкны карт уншигч буюу пос машиныг гадаад паспортын үйлчилгээнд 2017 оны 05 дугаар сараас эхлэн нэвтрүүлсэн. Ингэснээр иргэд гадаад паспорттай холбоотой тэмдэгтийн хураамжийг төлөхийн тулд заавал банкруу явж, очер дараалалд зогсон цаг хугацаагаа алдах шаардлагагүй болсон. Цаашид бүртгэлийн бүх үйлчилгээнд пос машиныг ашиглахыг зорьж байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top