Монголын Улаан загалмай нийгэмлэг, “Дэлхийн сайн санаат хүмүүс” ТББ хамтран Монгол орны зудад нэрвэгдсэн малчид, нэн эмзэг бүлгийн иргэд, амьжиргааны түвшин бага айл өрх, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд туслах зорилгоор хамтран ажиллахаар болжээ. “Дэлхийн сайн санаат хүмүүс” байгууллага эмэгтэйчүүдэд зориулсан ариун цэвэр, ахуйн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн нийлүүлэх юм. Хамтын ажиллагааны санамж бичигт “Дэлхийн сайн санаат хүмүүс” ТББ-ын тэргүүн Хан Бён Ги болон Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар гарын үсэг зурсан байна.
Д.Амар
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )