Хүүхдийн хөдөлмөрийг шулах нь гэмт хэрэг болох талаар ямар ч мундаг зохиолч Льюис Хиний 1910 онд дарсан энэ зурагнаас илүүгээр төсөөлж чадахгүй байсан биз ээ. АНУ-д хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага XX зууны эхээр байгуулагдсан ч үйл ажиллагаа нь төрийн дэмжлэгийг авч чаддаггүй байжээ. Хүүхдийн эрхийн үндэсний хороо нэртэй уг байгууллага уул уурхай зэрэг хамгийн хүнд хүчир хөдөлмөрт нухлагдаж байсан хоёр сая гаруй хүүхдийг ажлаас нь гаргаж, сургуульд оруулах ажлыг 1908 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Льюис Хин энэ ажилд зүтгэдэг байжээ. Зурагт дүрслэгдсэн хүүхдүүд бол Висконсин мужийн Өмнөд Питтстон дахь нүүрсний уурхайн ажилчид юм. Тэр үед АНУ-ын мужуудын тал нь хүүхдээр хөдөлмөр эрхлүүлэхийг хориглосон байсан бөгөөд зураг олны хүртээл болсны дараа Висконсин муж эдгээр буж улсын тоонд нэгдсэн юм. Улмаар нэгдсэн улс даяар хүүхдээр хөдөлмөр эрхлүүлэхийг хориглох хууль гарчээ.
С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )