Багш нар Засгийн газарт шаардлага хүргүүлнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 18

 Live conference center төвд

11:00 цагаас

   Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооныхон Багш нарын онц их хурлаас гарсан шийдвэр болон шинэ Засгийн газарт шаардлага хүргүүлэх асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагаас

Рок поп,  зохиолын дуучид, хошин урлагийнхан болон хамтлаг дуучдын “Аялгуут намар” хүндэтгэлийн тоглолтын талаар ерөнхий зохион байгуулагч NTN-телевизээс мэдээлэл хийнэ. Тоглолт Mонгол бөхийн өргөөнд энэ сарын 27-ны 19 цагт зохион байгуулагдах юм.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, 100 айл, MNBC телевизийн байр, (Урд талын автомашин ордог хаалгаар ороод оффисын нэг давхарт) Live conference center төв.    Утас: 88106492

ХӨСҮТ-д

Өнөөдөр 12.00 цагаас ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албанд "Дархлаажуулалтын 10 хоног"-ийн тухай болон улирлын томуугийн вакцин хийж эхэлж байгаатай холбогдуулан сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэнд хандаж мэдээлэл хийнэ. 99773800

СХД-ийн Засаг даргын тамгын газрын иргэний танхимд

Өнөөдөр буюу 10-р сарын 18-нд 09-13 цагийн хооронд СХД-ийн Засаг даргын тамгын газрын иргэний танхимд дүүргийн боловсролын салбарт ажиллагсдад зориулсан “Ажлын байранд сүрьеэгээс урьдчилан сэргийлэх, хянах үйл ажиллагаа” сэдвээр сургалт уулзалтыг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний төв зохион байгуулна.

Улаанбаатар их дэлгүүрт

Нийслэлийн ойг угтаж хийж буй ажлуудын нэг болох "Их хотын хямдрал" хямдралтай худалдааны нээлтийн үйл ажиллагаа 11:00 цагт болно. Хотын дарга С.Батболд болон холбогдох албаныхан оролцоно.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(124.158.126.197) 2025 оны 03 сарын 13

tsalin nemuuleh gj bish yumnii usuud bga uniig togtbortoi bailgah gj temtseh heregtei

1  |  0
Top