Өнгөрсөн зун нийслэлийн ойр орчимд гарсан түймэр болон бусад гамшгийн үед ажиллах сайн дураар ажиллах залуучууд олон байсан. Тиймээс МУЗН Онцгой байдлын Ерөнхий газар хамтран гамшгийн үед ажиллах сайн дурынхныг бэлтгэх Санамж бичиг байгуулан сайн дурын идэвхтнүүдийг бэлтгэх сургалтыг зохион байгуулж эхэллээ. .
Эхний ээлжинд Баян-Өлгий, Увс, Ховдоос ирсэн сайн дурынхан оролцож байна. Сургалт говийн, зүүн, төвийн зэрэг зургаан бүсээр ангилагдан ирэх 11 дүгээр сарын 26 хүртэл үргэлжлэх бөгөөд 315 сайн дурын идэвхтэн бэлтгэгдэх юм.
Сургалтыг МУЗН-ийн сургагч багш нар, ОБЕГ-ын ГСХ-ийн ажилтан, хошууч Д.Содномрагчаа, ОБЕГ-ын ГСХ-ийн ажилтан, дэд хурандаа С.Базаррагчаа чиглүүлж байна. Сайн дурынхан гамшгаас хамгаалах дайчилгаа, зарлан мэдээлэл, мэргэжлийн анги, гүйцэтгэх үүрэг болон газар хөдлөлт, салхи шуурга, эрс хүйтрэлтийн аюул, үер усны аюулаас хамгаалах арга хэмжээнүүд талаар суралцана. Мөн олон улсын хориот өвчин, анхны тусламж, нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, сайн дурын үйл ажиллагаанд оролцогчдын ёс зүй зэрэг сэдвүүдийн хүрээнд хичээл заах юм.
Д.Амар
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )