Г.Шийлэгдамба: Би амьд байгаа

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 16

МАХН-ын гишүүн  Г.Шийлэгдамба  2015 онд Эрүүл мэнд, спортын сайдаар ажиллаж байх үедээ  авлига авсан хэргээр шалгагдсан. Өнгөрөгч наймдугаар сард Г.Шийлэгдамба нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг шүүх хурал Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр өдөр болж шийдвэрээ гаргасан. Шүүхийн  шийдвэрээр  Г.Шийлэгдамбад 5.1 жил, харин түүнд авлига өгсөн О.Даваасүрэнд 1.6 жилийн ял оноосон.  Мөн ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Ганчимэгт 19 сая 200 мянган төгрөгийн торгууль, "Метро Нетворк”  компанийн гүйцэтгэх захирал Э.Гантулгад 14 сая төгрөгийн торгууль ногдуулсан.

Дээрх шийдвэртэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү  "Г.Шийлэгдамба сайд маань 60 тэрбумын золиос болоод 5.1 жилийн ял авлаа. Сайдын төлбөрөө төлөх гэж яваад алдав. Н.Энхбаяр дарга баярлаж байгаа биз" гэж намынхаа өмнөөс түүний төлөө ганц ган хийсэн нэгэн. Өөр хэн ч дуугараагүй өнөөдрийг хүрсэн.  Тэр ч бүү хэл тухайн үед МАХН-ын нөхөд нь түүнийг донгодоно гэж хэвлэлээр хүртэл бичигдэж байв. Үүнд ундууцсан  Г.Шийлэгдамба  өөрийн цахим хуудсандаа мэдэгдэл хийж " Би амьд байгаа. Миний хэлж , тавьж буй асуудал бүгд үнэн юм. Итгэж үнэмшихгүй байгаа хүмүүсийн хувьд "Цензургүй яриа" нэвтрүүлгийг дахиж үзэж болно. Хуулийн болон нийгмийн өмнө би бүх хариуцлагыг хүлээнэ. Монголын ирээдүйн улс төрийн ямарч намын амьдралд ийм асуудал үүсдэггүй байх ёстой. Эцэст нь хэлэхэд энэ бүхний цаана ямар нэгэн улс төрийн тохироо байхгүй, миний хувьд ямар нэгэн албан тушаалд очихгүй"...хэмээн мэдэгдэж байв.

Үнэхээр  л түүний хэлсэнчлэн тэр албан тушаалд очсонгүй. Харин эсрэгээр "аавын хаалга"-ыг татав. Гэхдээ тэр амьд байгаа. Намын нөхөд нь чимээгүй байсаар л ....

 

Б.Алтжин


Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хаха(202.9.40.172) 2025 оны 03 сарын 13

Энэ их хүүхэндэж архи уусан нөхөр ш дээ

1  |  1
zochin(66.181.176.182) 2025 оны 03 сарын 13

Medlegtei bolovsroltoi ene huniig zolios bolsond haramsaj bna .

2  |  0
Өргөн(202.70.46.216) 2025 оны 03 сарын 13

Хөөрхий шийлэг маань банди болчихсон байна гэсээн хөөрхийдөө ямар сайхан их мөнгөтэй болоод шоронд банди болж хүйсээ солиуулах ямар хэрэг байна даа улс төрийн том том юм ярисан банди нар минь

1  |  0
зочин(150.129.140.12) 2025 оны 03 сарын 13

Сайн боловсролтой залууг Энхбаяр баллаад хаячихлаа даа.Eр нь цагаа тулахаар бүх дарга нар арьсаа хамгаалж үлдэнэ дээ

1  |  0
отгоо(122.201.21.164) 2025 оны 03 сарын 13

Н.Энхбаяр тийм ч сайн хүн биш дээ

1  |  0
Saraa(66.181.177.67) 2025 оны 03 сарын 13

Xairan zaluu.hurdan garaarai.

1  |  0
иргэн(202.179.25.166) 2025 оны 03 сарын 13

Монголд авилгачид амьд үлдэж урт насалдаг гэдэг нь үнэн байх нь

1  |  0
ХУУЛЬЧ(202.9.43.218) 2025 оны 03 сарын 13

мөнхбат шоронд ороол бөгсөө даахгүй штээ? муу банди чамайг удахгүй аваад явнаа хараарай??? хүссэн юмхүзүүгээр

1  |  0
zochin(150.129.143.223) 2025 оны 03 сарын 13

hun muutai hog

1  |  0
Irgen(27.123.212.135) 2025 оны 03 сарын 13

Chi vh . Cham shig hugiin teneg amitang haraagvi

1  |  0
hnohoi(112.72.8.250) 2025 оны 03 сарын 13

uls oron buzarlasan cham shig yumnud zailj dald orbol taarna

1  |  0
eererre(112.72.8.250) 2025 оны 03 сарын 13

chi vhvel taarna hend heregtei yum be omhi avilgachin

1  |  0
Зочин(202.179.27.62) 2025 оны 03 сарын 13

Ийм сайхан боловсролтой залуу нэг нам намын дарга хоёрын золиос болох юмдаа яасан хэцүү юм вэдээ

1  |  0
irgen(59.153.114.67) 2025 оны 03 сарын 13

hugiin amitan .hohindee uuriinhuu hugiin zangaas bolson amitan .

1  |  0
МАН - ЫН ГИШҮҮН (122.201.31.246) 2025 оны 03 сарын 13

МАН - ЫН МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛИЙХНИЙГ ” ААВ ” - ЫНД ЗАЛАХ ЦАГ ИРНЭЭ !!! Ж. МӨНХБАТ НАР ТЭР ШОРОНД ЧИНЬ ОРООД ИРЬЕ !!!!! НАС БАЙНА ГЭЭД ПЭЭДЭЛЗЭЭД БАЙСАН !!!

1  |  0
Top