Цагдаагийн зарим ажилтныг Сургагч багшаар бэлтгэж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 11

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Цагдаагийн ерөнхий газартай хамтран "Хүний эрхийн сургагч багш” бэлтгэх сургалтыг 2017 оны 10 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Цагдаагийн Ерөнхий газрын харъяа алба, байгууллагуудын сургалт хариуцсан 25 ажилтан Сургалтад хамрагдаж байгаа юм. Тэдэнд "Хүний эрхийн үндсэн ойлголт, зарчим, хүний эрхэд суурилсан хандлага”, "Хүний эрхийн олон улсын гэрээг хэрэглэх нь зэрэг сэвдээр  сургалт явуулж, сургагч багшаар бэлтгэх юм.

Д.Амар

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top