ХЭҮК-ын дарга төр, иргэний нийгмийн төлөөлөлтэй уулзжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 11

Өсвөр насны охидын нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудлаар НҮБ-ын Гэрээний хороодоос Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн явцыг үнэлэх, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийхээр Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. 2017 оны 10 дугаар сарын 9-нд хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж хүлээн авч уулзлаа. Хүний эрхийн Үндэсний Комисс 2017 оны 9-10 дугаар сард Дорноговь аймаг, Замын Үүд боомт,  Орхон, Булган аймаг, БНХАУ-ын Эрээн хотод  ажиллаж, амьдарч байгаа эмэгтэйчүүдийн статистик мэдээлэл зэргийг судалж, дүн шинжилгээ хийсэн байна. Энэхүү судалгааны дүнг  Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэлд тусгаж, шийдвэр гаргагчдаар тодорхой арга хэмжээ авахуулах ажээ.  

Д.Амар

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.189.112) 2025 оны 03 сарын 13

Ene komiss mongold ur duntei yamar anljil hiisen yum hiisen yum bol...

1  |  0
Top