БНСУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 10

БНСУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналаар Солонгос хэлийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, улс орнуудын хамтын харилцааг өргөжүүлэн ажиллахад үнэтэй хувь нэмэр оруулсан гэж нийслэлийн Чингэлтэй дүүргийн лаборатори 23 дугаар сургуулийг  шагнажээ. Шагналыг БНСУ-ын Ерөнхий сайд гардуулан өгчээ. БНСУ-ын Боловсролын яамнаас дэлхийн улс, орнуудын Солонгос хэл судалдаг сургууль, байгууллагуудын сургалтын үйл ажиллагаа, цар хүрээ, оюутан сурагчдын амжилтыг үнэлэн Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардуулдаг уламжлалтай юм байна.

Д.Амар

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top