Гэмт хэргийн шинжтэй 86 үйлдлийг шалгаж байна

2017 оны 10 сарын 10

Улаанбаатар хотын хэмжээнд 10-р сарын 09-ны өдрийн 05:00 цагаас 10-р сарын 10-ний өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас нийт 1975 мэдээлэл шалгагджээ. Үүнээс гэмт хэргийн 235, зөрчлийн 1375, согтуугийн 158, зам тээврийн  ослын 365, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 86 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

Огноо

Нийт гэмт хэрэг 

Илэрсэн гэмт хэрэг 

Хулгай

гэмт   хэрэг 

Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах 

ТХХАБАЖ зөрчих

1.

2017.10.09

86

35

53

1

10

 

 

 

 

 

БГД-14 “Дэлгүүрт гар утсаа алдлаа” гэсэн мэдээллийг 10-р сарын 09-нд авч шалгахад: СХД-10 хороонд суух Н /эм.25н/ нь Орхон аймгийн харьяат С /эр.22н/-ийн “I Рhone-5s” гар утсыг нь хулгайлсаныг илрүүлэн БГДЦХ-1 шалгаж байна.                                             

БГД-8 ”Бааранд гар цүнхээ хулгайд алдлаа” гэсэн мэдээллийг 10-р сарын 10-нд авч шалгахад: Хэнтий аймгийн харъяат Г /эм,24н/-ийн гар цүнхтэй “LG” гар утас, хэтэвчтэй 60,000 төгрөгийг СХД-3 хороонд суух Д /эр,23н/ хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн БГДЦХ-1 шалгаж байна.                                           

БГД-5 ”10-р хороололын автобусны буудал дээр 10-р сарын 09-ний 11:20 цагийн үед гар утсаа алдлаа” гэсэн мэдээллийг 11:30-д авч шалгахад: СХД-2 хороонд суух М /эм,27н/-ийн халааснаас ”Samsung-S6” гар утсыг СХД- хороонд суух С /эр,37н/ хулгайлсаныг шуурхай эрэн сурвалжилан илрүүлж БГДЦХ-2 шалгаж байна.

БГД-5 ”10-р хорооллын автобусны буудал дээр 10-р сарын 09-ний 10:30 цагийн үед гар утсаа алдлаа” гэсэн мэдээллийг 11:35-д авч шалгахад: Говь-Алтай аймгийн харъяат Ж /эм,53н/-ын халааснаас ”Nokiа-63” гар утсыг СХД-1 хороонд суух С /эр,37н/ хулгайлсаныг шуурхай эрэн сурвалжилан илрүүлж БГДЦХ-2 шалгаж байна. 

СХД-6 “Сургуулийн цонхоор хулгай орлоо” гэсэн мэдээллийг 10-р сарын 09-нд авч шалгахад: Тус сургуулийн ... тоот өрөөний цонхны хаалт төмрийг эвдсэн, вакум цонхыг түлхэн “HAIER” /40*/ зурагтыг СХД-16 хороонд суух Б /эр.20н/ нь согтуурсан үедээ хулгайлсныг үйлдэл дээр нь илрүүлэн хэргийг СХДЦХ-2 шалгаж байна.

СБД-8 “Сургуулийн хашаанаас унадаг дугуй алдагдсан байна” гэх мэдээллийг 10-р сарын 09-нд авч шалгахад: БЗД-26 хороонд суух Б /эр.16н/-ний цоожтой байсан унадаг дугуйг СБД-11 хороонд суух Г /эр.16н/,  СБД-18 хороонд суух Ц /эр.16н/ нар бүлэглэн хулгайлсныг илрүүлэн СБДЦХ-1 шалгаж байна.

СБД-13  “Рашааны .... тоотод хулгай хийж байсан хүнийг барьчихлаа” гэсэн мэдээллийг 10-р сарын 09-нд авч шалгахад: СБД-13 хороонд суух О /эр.30н/-ийн сууцны хаалгыг СБД-14 хороонд суух Б нь эвдэн “Samsung” /42*/ инчийн LCD зурагт хулгайлж байсныг хохирогч үйлдэл дээр нь барьсан хэргийг СБДЦХ-2 шалгаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top