Малчин болох залуус хөдөөг зорилоо

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 10

Хөдөөд 10 мянган ажлын байр бий болгож, Монгол Улсыг хямралаас гаргахад хувь нэмэр оруулах боломж байгаа талаар малчид саяхан уриалга гаргаж байсан. Тухайлбал Төв аймгийн Эрдэнэсант сумын мянгат малчин Д.Гомбо-Очир “Хотод ажилгүй байгаа залуус мал маллая гээд биднийг зориод ирвэл бид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлснээс багагүй цалин өгье” гэж байлаа.

Тэгвэл эхний ээлжийн залуус малчны хотод анхны суурь хонио хүлээж авахаар болсон байна.

А.Тэнгис “Би АНУ-д бизнесийн удирдлага, МУИС-ийг улс төр судлаачаар төгссөн. Миний хувьд өмнө нь мал маллаж байгаагүй хотын унаган хүүхэд. Өнөөдөр хөдөөний болон хотынх гэж талцуулдаг ойлголт нийгэмд газар авсан. Тухайлбал, хөдөөнийхөн “орк” хотын соёлд нэвтрээгүй гэдэг ч юм уу. Тэгвэл малчин болсноор хотынхон хэрхэн хөдөөний соёлд нэвтэрч байгааг бичлэгээр та бүхэнд үзүүлэх болно. Бид бол нэг л Монголчууд. Мэдээж олон бэрхшээлтэй тулгарах байх. Бид хамтдаа 1500 бог мал дээр гарна. Жилийн хугацаанд 700 гаруй төл авна гэж найдаж байна. Намайг ийнхүү малчин болоход миний өвөг дээдэс, уламжлалт ухаанаа сонирхон судалдаг байдал нөлөөлсөн байх. Өөртөө хатуу зорилго тавьсан байгаа” гэлээ.

Х.Билгүүн “Өнөөдөр ямар нэгэн ажилд ороход танил тал, авилга өгдөг болсон. Миний хувьд Олон улсын дээд сургуулийг гадаад харилцааны мэргэжлээр төгссөн. Төгсөөд хувийн хэвшлийн болон улсын салбарт ажиллаж үзсэн. Тухайлбал, “Мон Тулга” ХХК, Сүхбаатар дүүргийн тамгын газарт ажиллаж байлаа. Хамгийн сүүлд өөрөө хувиараа бизнес эрхэлж үзсэн. Багадаа эмээ, өвөөгөө дагаж хөдөө явж байсан. Малчны амьдралын сайхныг мэднэ. Малчинг болохыг хүсдэг байлаа. Гэвч тохироо бүрдэж өгөхгүй байсаар өдийг хүрсэн. Харин одоо цаг нь ирлээ. Эхний ээлжинд нэг жилийн хугацаатай гэрээ хийсэн байгаа. Цаашид гэрээгээ сунгаж ажиллана гэж бодож байна. Өчигдөр явах бэлтгэлээ хангаж хувцас гэх мэт зүйлсээ авсан” гэв.

Улс төр менежментийн академийн захирал Д.Уламбаяр “3, 4 айл гэр бүлээрээ явах хүсэлтээ илэрхийлсэн байгаа. Тэднийг "туслах малчин" авна гэж зар өгсөн малчидтайгаа уулзуулна. Тэгээд гэрээ байгуулна. Гэрээнд доод тал нь гурван жилийн хугацаа заана. Улмаар ажиллаж байгаа хүмүүсийн мал нь өсч мянгат малчин болох боломжтой. Туслах малчны үүрэг малаа хариулж, түлээ түлшээ бэлтгэнэ. Мотоцикл унахгүй мориор хариулна.  Ажил олгогч малчны зүгээс хоол хүнс, гэр, сарын 500 мянган төгрөгийн цалинг өгөх үүрэгтэй. Хэрэв малчин гэрээгээ цуцлахыг хүсвэл зуны улиралд л цуцалж болно” гэсэн юм.  

Одоогийн байдлаар 10 гаруй малчид туслах малчин авна гэсэн зар өгөөд байгаа аж.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(43.228.130.186) 2025 оны 03 сарын 13

Сайхан хөтөлбөр явагдаж байгаан. Сайн хэрэгжих болтугай. Ажлын амжилт хүсье.

2  |  0
зсчин(122.201.24.130) 2025 оны 03 сарын 13

намар өвс тэжээлээ малынхаа тоо толгойд тохируулаад бэлдээд авчихвал алзахгүй мал намарт нь өвс тэжээлээ сайн бэлдээд ,мал төллөхөд дулаан хашаа саравчаа сайн бэлдчихээд залхуурахгүй ажилвал сайншдээ малын ноос үс авах ,ямаагаа самнах, ажлаа хамтын хүчээр хоршоод хийвэл болнодоо амжилт хүсэе

1  |  0
bn(27.123.214.102) 2025 оны 03 сарын 13

Уйлаад бархираад буцах вий дээ.

1  |  0
zochin(98.226.83.151) 2025 оны 03 сарын 13

mongol turiin bodlogo yamar ihk aldaatai yavij baigaag harj bolno.ter tusmaa bolovsroliin bodlogo utgaa aldsan.za ter usa _d tugssun geed baigaa nuhur chi zugeer l show biz dee.chadaj baival amidrald chin heregtei yum daa.huduunuus hotod irsen ajilgui zaluusiig ergeed gargah heregtei.ted chadna.tedniig demjisen bodlogo toroos yavuul!dulaan huvtsaciig n umsguud huuguud yavuul!

1  |  0
Сайхан мэдээ(103.26.193.173) 2025 оны 03 сарын 13

Зөв ш дээ хотод хордож байхаар хөдөө эрүүл агаарт тааваараа мал маллаад сайхан ш дээ. Мал төллөх үеэр л жаахан бэрхшээл гарах байх бусад үед амар ш дээ

1  |  0
Top