Их хэмжээний хориглосон бараа хил нэвтрүүлэхээр завджээ

2017 оны 10 сарын 10

 

Цагдаагийн ерөнхий даргын баталсан тушаалаар “Илрүүлэлт оргодол” нэгдсэн арга хэмжээ энэ сарын 15-ны өдрөөс эхэлсэн. Энэ дагуу хүрээнд Төмөр зам дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид их хэмжээний хориглосон бараа хил нэвтрүүлэхээр завдсаныг илрүүлжээ.

Тодруулбал Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харьяат иргэн Б, Т нар нь 2017 оны 10 дугаар сарын 7-нд их хэмжээний бугын чив, дагзтай нь тайрсан бугын эвэр зэргийг их хэмжээгээр зэргийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байгаад ийнхүү баригджээ. Уг хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст харьяаллын дагуу шилжүүлэн, Эрүүгийн хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.1 дэх хэсэгт заасны дагуу шалгаж байна.

Мөн өдөр иргэн Б, И нар бүлэглэн бугын цусан эвэр, согооны сүүл, бугын чив, хориотой эмийн ургамал болох эрэвгэр, жирвэгэр зэргийг их хэмжээгээр бэлтгэж, Олон улсын 24 дүгээр галт тэргэнд нуун, хууль бусаар тээвэрлэж хил нэвтрүүлэх гэж байсныг таслан зогсоожээ. Уг хууль бус үйлдэлд Эрүүгийн хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.1 дэх хэсэгт заасны дагуу Төмөр зам дахь Цагдаагийн газарт шалгаж байна.

Хүйтэн, сэрүүний улиралд иргэд хориотой ан хийх, хориотой ангийн эд зүйлийг хууль бусаар олж авч тээвэрлэх, хил нэвтрүүлэх үйлдэл гардаг. Иймд иргэн таныг хууль бус ан, агнуур болон хориотой эд зүйлсийн талаарх бусдыг эрсдэлд хүргэж болзошгүй мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлнэ үү.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top